МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨВЛӨ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭН, ИРГЭДЭД ТӨСВИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТЫГ ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2022.03.09

Европын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн Яам Unread Media компанитай хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлэн ажиллаж байна. Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхийн тулд Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих нь энэхүү аяны нэн тэргүүний зорилго билээ. Уг аянаар дамжуулж олон нийтэд төсвийн тухай энгийн ойлголтоос эхлээд Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын үйл явцад хэрхэн оролцож болох тухай чухал мэдээллүүдийг төрөл бүрийн контент, эвент арга хэмжээгээр дамжуулан хүргэх юм.

ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ, ЗАРЛАГЫН УДИРДЛАГЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ТЕХНИК ТУСЛАЛЦАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2022.03.02

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй стратеги, шинэчлэлийг дэмжих, хувь нэмэр оруулах зорилгоор Сангийн Яам, Дэлхийн банктай хамтран ТСТББ Төслийг 2017 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд (i) макро төсвийн удирдлага, (ii) төсвийн санхүүгийн удирдлага, (iii) санхүүгийн болон (iv) нийгмийн хамгааллын салбарт нэн шаардлагатай техникийн туслалцааг үзүүлэх замаар 

ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМИЙГ АШИГЛАЛТАД НЭВТРҮҮЛЭВ

2022.02.23

Монгол Улсын Сангийн яам Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг цахимжуулах, хөгжлийн шинэ шатанд гаргах санаачилгуудыг дэмжин ажиллаж байна.

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧДЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГТ ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2021.12.15

Монгол Улсын Сангийн яам Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛТАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦААРАЙ

2021.12.08

Монгол улсын Сангийн яам, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн туслалцаатайгаар “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ыг боловсруулан Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалаар батлуулан, худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д өөрчлөлт оруулан журмыг хэрэгжүүлж байна.

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСӨВЛӨЛТӨД ШИЛЖИХ БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

2021.12.01

Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилт (2018-2022)-ын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна.

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ЗУУЧЛАЛЫН ВЭБ СЕРВИС ПЛАТФОРМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

2021.11.24

Монгол улсын Сангийн яам Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техникийн туслалцаатайгаар Төсөв санхүүгийн зуучлалын вэб сервис платформ систем хөгжүүлж, ДМФАС системийг тус яамны бусад системтэй холбох мэдээллийн уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлсэн. 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

2021.11.17

Манай улс 2000 оноос төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.


НИЙТ ЗАР

Нийт

353
зар байна

Replica Watches

ЗАРЫН ТӨРЛӨӨР