НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧДЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГТ ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2021.12.15

Монгол Улсын Сангийн яам Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

Энэ зорилтын хүрээнд Монгол улсын их, дээд сургуульд нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын мэргэжлийн мэдлэгт болон төсөвт байгууллагын нягтлан бодогчдын УСНББОУС-ын мэдлэгт хөндлөнгийн үнэлгээ хийж, дүгнэлт гаргах, үр дүнд үндэслэн төрийн захиргааны төв байгууллагуудад бодлогын зөвлөмж хүргүүлэх зорилготой арга хэмжээг хараат бус, мэргэшсэн зөвлөх багийн оролцоотойгоор 2021 оны 11 дүгээр сард хийж гүйцэтгэлээ. 

Тус хөндлөнгийн үнэлгээний шалгалтын үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, болон нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын захирлуудад танилцуулах хэлэлцүүлгийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.  

Хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг Монгол улсын их, дээд сургуулиудад нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцаж байгаа 4-р курсийн 900 гаруй оюутан болон төсөвт байгууллагад ажиллаж байгаа 800 гаруй нягтлан бодогчдыг хамруулан, нэгдсэн журмаар, цахимаар зохион байгуулсан.

Монгол улсад анх удаа нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа үйл ажиллагааны орц болон гарцын мэргэжлийн мэдлэгийн түвшнийг үнэлж, үр дүнг уялдуулан дүгнэлт, зөвлөмж боловсруулж байгаагаараа тус арга хэмжээ нь онцлогтой юм.

Энэхүү хөндлөнгийн үнэлгээний шалгалтын үр дүнгээс нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэгийг сайжруулахад дараах зөвлөмжүүд гарсан. Үүнд:

  1. Их, дээд сургуулиудын нягтлан бодох бүртгэлийн сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх;
  2. Оюутнуудад суралцах хугацаанд нь мэдлэг олгохын зэрэгцээ олж авсан мэргэжлийн мэдлэг, чадвараа хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах;
  3. Оюутны мэдлэг чадвар, хандлагыг цогцоор нь үнэлэх, даалгавар, асуулт бүрийн хариултууд оношилгоо болж чадахуйц байхад анхаарч ажиллах;
  4. Ажил олгогч нар төсөвт байгууллагын нягтлан бодогчдыг ажлын байран дээрээ хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлж ажиллах ;
  5. УСНББОУС-ийн сургалтыг мэргэжлийн төрийн бус байгууллагын оролцоотойгоор улсын секторын байгууллагад ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, сертификатын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;
  6. Мэргэжлийн нэр хүндийг өргөх асуудлыг анхаарах гэх мэт зөвлөмжүүд гарсан.

Сангийн яамнаас энэхүү хөндлөнгийн үнэлгээний үр дүн, дүгнэлт болон бодлогын зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагууд, их дээд сургуулиудад хүргүүлэх болно. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »