МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019-05-01

Төсөл хэрэгжүүлэх нэгж төслийн дунд хугацааны хэрэгжилтийг хангах, зохицуулагч зөвлөхүүд болон ажлын хэсгийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор зохицуулагч зөвлөх, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 1-ны өдөр зохион байгуулав.

ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

2019-03-19

Дэлхийн банкны Зүүн Ази хариуцсан менежер хадагтай Алма Канани болон Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн  удирдагч хадагтай Каролина Вайра нар Дэлхийн банкны Вашингтон ДС дэх  төв оффисоос хүрэлцэн ирж, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудтай 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр уулзалт зохион байгуулж, төслийн үйл ажиллагаатай танилцлаа. 

ТСТББТ-ИЙН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР НИЙГМИЙН ДААТГАЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ.

2019-03-14

Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн Нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нээлтээ хийж, иргэдэд хүргэх үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг улам сайжруулах нөхцөл бүрдлээ.

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮД, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2019-02-28

Төслийн Удирдах хорооны баталсан 2019 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор худалдан авалт, сургалт, хяналт мониторинг чиглэлээр бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд сургалт хийв.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРООНЫ ХУРЛААР 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ.

2019-01-29

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний болон худалдан авалтын төлөвлөгөөг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төслийн Удирдах Хорооны гишүүд батлав. 

“ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БОЛОН ГАЗРЫН ДАРГА НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-12-21

Төслийн захирлаас өгсөн үүргийн дагуу Сангийн яамны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэгч байгууллагын газрын дарга нарын хамтарсан уулзалтыг Төсөл хэрэгжүүлэх нэгж 2018 оны 12 дугаар сарын 21-ны  өдөр Сангийн яаман дээр амжилттай зохион байгууллаа.

ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮД, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-11-28

Төслийн 2019 оны арга хэмжээний төлөвлөгөөний бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлууд, ойрын хугацаанд яаралтай хийх ажлууд, ирэх онд төлөвлөсөн арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулах талаар бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд сургалт хийв.

ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ, ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ 2019 ОНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭЛЭЛЦЭВ

2018-10-04

Дэлхийн банкны ажлын хэсэг Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2018 оны хэрэгжилтийг үнэлэх,  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэх зорилгоор хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллийг урьж Сангийн яамны 9 давхрын Түшээ танхимд хэлэлцүүлэг уулзалт зохион байгуулав


НИЙТ ЗАР

Нийт

108
зар байна

ЗАРЫН ТӨРЛӨӨР