МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

БАНКНЫ БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА

2021-06-02

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) Дэлхийн Банкны "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд СЗХ-ны зохицуулалтын салбар болох банкны бус санхүүгийн зах зээлүүдийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, СЗХ-ны байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-05-28

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан “Төслийн хэрэгжилтийн явц” сургалтыг Төслийг хэрэгжүүлэх нэгж зохион байгуулав. Энэхүү сургалтын зорилго нь төслийн хэрэгжилтийн явцыг бүрэлдэхүүн тус бүрээр нарийвчлан ярилцах, санал зөвлөмж солилцох боломжийг бүрдүүлэх явдал байв. Сургалтын хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: 

ТӨЛБӨР ТООЦООГ ЦАХИМЖУУЛАХ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН САН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

2021-05-25

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг цахимжуулах, хөгжлийн шинэ шатанд гаргах санаачилгуудыг дэмжин ажиллаж байна. 

ТӨСВИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХАД МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛЫГ АШИГЛАЖ БАЙНА

2021-05-19

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АРГА, ХЭРЭГСЭЛ; СУДАЛГААНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтэс нь төсвийн бодлого боловсруулахад эдийн засгийн математик загварчлалыг илүү бүтээлчээр ашиглах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

ДЭЛХИЙН БАНКНЫ ХҮСЭЛТЭЭР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ

2021-05-13

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн Нийгмийн хамгааллын системийг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн банкны хүсэлтээр цахим уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдав.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ЖУРАМ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН ЦАХИМ СИСТЕМИЙН СУРГАЛТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021-05-12

Монгол улсын Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газраас Сангийн сайдын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 4 дүгээр тушаалаар шинэчлэн баталсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам” болон “Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан” цахим систем (www.odamis.mof.gov.mn)-ийг танилцуулах сургалтыг 2021 оны 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд цахимаар амжилттай зохион байгууллаа. 

ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ ШҮҮХИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2021-05-05

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл төрийн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна. Цахим тендер шалгаруулалтад оролцогчдын чадавхыг үнэлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг шат дараалалтайгаар бусад мэдээллийн сантай холбож байна. Төрийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн талаарх лавлагаа, мэдээллийг цахим системээр дамжуулан солилцдог болсноор тендерт оролцогчид эдгээр баримт бичгийг бүрдүүлэхэд зарцуулдаг цаг, мөнгө хэмнэх ач холбогдолтой. Эдгээр холболтыг хийснээр тендерт оролцогчдын талаарх мэдээллийн эх үүсвэрээс авч, хуурамч материал бэлтгэн тендерт оролцох байдлаас сэргийлнэ. 


НИЙТ ЗАР

Нийт

232
зар байна

ЗАРЫН ТӨРЛӨӨР