ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСӨВЛӨЛТӨД ШИЛЖИХ БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

2021-12-01

Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилт (2018-2022)-ын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна.

Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээнээс дунд хугацааны төсвийн хүрээнд шилжих бодлоготой нийцэж байгаа юм.   Төсвийн бодлогын хүрээнд 2021 оноос эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн бол 2022 оноос боловсрол, соёл, нийтийн биеийн тамир, хүүхэд хамгаалал, мэргэжлийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний санхүүжилтийг хүрэх үр дүн, чанар, гүйцэтгэлд нь суурилж санхүүжүүлнэ.  

Нөгөөтэйгөөр, одоогийн төсвийн удирдлагын тогтолцооны зарим элементүүд болох төсвийн ангилал, төсвийн төлөвлөлтийн автоматжуулсан систем, төрийн үйлчилгээний үр дүнгийн гүйцэтгэлийн үр дүнгийн үнэлгээ, зарлагын төсөвлөлтийн дунд хугацааны хүрээний төсөөлөл боловсруулах зэрэг нь орчин үеийн төрийн санхүүгийн шаардлагыг хангаж чадахгүй байгааг Дэлхийн банкнаас Монгол улсад 2021 онд хийсэн Төсвийн зарлага, хариуцлагатай байдлын үнэлгээгээр тогтоосон байна. Эдгээр асуудлуудыг сайжруулахгүйгээр  үр дүнд суурилсан дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэх төсвийн зарлагын шинэчлэлийн зорилт амжилтад хүрэхгүй юм. Тиймээс төсөвлөлтийн дэд бүтцийн асуудлуудыг иж бүрэн байдлаар шийдвэрлэх замын зураглалыг тодорхойлж, дунд хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна. 


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧДЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГТ ХИЙСЭН ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

2021-12-15

Монгол Улсын Сангийн яам Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд улсын секторын нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтний чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. 

ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛТАЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦААРАЙ

2021-12-08

Монгол улсын Сангийн яам, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн туслалцаатайгаар “Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам”-ыг боловсруулан Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалаар батлуулан, худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-д өөрчлөлт оруулан журмыг хэрэгжүүлж байна.

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСӨВЛӨЛТӨД ШИЛЖИХ БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

2021-12-01

Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилт (2018-2022)-ын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна.

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ЗУУЧЛАЛЫН ВЭБ СЕРВИС ПЛАТФОРМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

2021-11-24

Монгол улсын Сангийн яам Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техникийн туслалцаатайгаар Төсөв санхүүгийн зуучлалын вэб сервис платформ систем хөгжүүлж, ДМФАС системийг тус яамны бусад системтэй холбох мэдээллийн уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлсэн. 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

2021-11-17

Манай улс 2000 оноос төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.

МОНГОЛБАНК ЭРСДЭЛД СУУРИЛСАН АУДИТ ХИЙХ АРГА БАРИЛЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2021-11-10

Монголбанкны Дотоод аудитын газар нь Олон улсын валютын сангаас өгсөн “Олон улсын стандартыг мөрдөж буй өөр төв банкны ижил чиг үүрэг бүхий газрын үйл ажиллагаатай өөрийн үйл ажиллагааг харьцуулах” гэсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зөвлөх үйлчилгээ авсан.

Бусад мэдээ »