МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол улс “Татварын гэрээтэй холбоотой BEPS-ийн арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ийн 100 дахь гишүүнээр элсэн орлоо

2022.10.10

2022 оны 10-р сарын 5-аас 7-ны хооронд явагдсан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ийн Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх (BEPS)-ийн эсрэг байгууллагын 14 дэх чуулга уулзалтын үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-д гарын үсэг зурж, тус конвенцын 100 дахь гишүүнээр нэгдэн орлоо.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМАНД МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛЛИЙГ ТООЦОХ ЗАГВАРЫГ БОЛОВСРУУЛАВ

2022.10.04

Хязгаарлагдмал санхүүгийн нөөцийг хамгийн өндөр үр өгөөжтэй төслийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлогын оновчтой шийдвэр гаргахад уул уурхайн томоохон төслүүдийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөг нарийн тооцон үнэлэх хэрэгцээтэй байна. 

МОНГОЛ УЛСЫН МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ БАТЛАВ

2022.09.29

Монгол Улс 2019 онд ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д 6 заалттайгаар орсон боловч 1 жилийн дотор 2020 онд уг жагсаалтаар гарч чадсан билээ. Энэхүү ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 37 нь нийцсэн гэж үнэлэгдсэн.

НЭЭЛТТЭЙ ТӨСВИЙН СУДАЛГАА БА МОНГОЛ УЛС

2022.09.28

Хөгжингүй орнууд, олон улсын байгууллагууд төсвийн ил тод байдлын талаарх олон санал, санаачилгуудыг гарган, улс орнуудыг уг санаачилгадаа нэгтгэн, хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй засаглалыг бий болгохоор нэгдэн ажиллаж байна. Уг ажлын үр дүнг хэмжихээр 2006 оноос эхлэн төсвийн ил тод байдлыг хэмжих зорилго бүхий олон улсын хараат бус судалгааг "Олон улсын төсвийн түншлэл" байгууллагаас гаргаж байна. 2021 оны Нээлттэй төсвийн судалгаанд оролцсон нийт 120 орны дундаж үнэлгээ нь 100 онооноос 45 байсан бөгөөд 35 улс буюу ойролцоогоор 30 орчим хувь нь"хангалтай" үнэлгээ авчээ. 

Санхүүгийн Зохицуулах Хорооны цахим шилжилтийн хөтөлбөр боловсруулагдаж байна

2022.09.21

Төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Монгол Улсын Их хурлаас баталсан Алсын хараа урт хугацааны хөгжлийн бодлого, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол, Төрийн Хур систем ашиглаж төрийн цахим үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам зэргийн хэрэгжилт Санхүүгийн Зохицуулах Хороонд хангасан байдлыг тодорхойлох, үнэлгээ хийх, цахим үйлчилгээг өргөжүүлэх, цахим шилжилтийг түргэтгэх хөтөлбөрийг боловсруулж байна.

ВЭБ-д суурилсан хэрэглэгчийн сэтгэл ханамжийн тогтолцоог хөгжүүлж нийгмийн даатгал, нийгмийн халамж болон хөдөлмөрийн салбарт амжилттай нэвтрүүллээ

2022.09.12

Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдэд ВЭБ-д суурилсан дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны системийг нэвтрүүлэх, суурилуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. 

ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛАХ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2022.09.08

Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Европын холбооны Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслүүдийн хаалтын тайланг боловсруулах нь сэдэвт сургалтыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс Зохицуулагч зөвлөхүүд болон хэрэгжүүлэгч байгууллагуудын ажлын хэсгийн гишүүдийг хамруулан 2022 оны 9-р сарын 7-ний өдөр зохион байгуулав. 

Сангийн яамны дата төвд хяналтын платформ нэвтрүүлэв

2022.09.06

Төсөв, санхүугийн тогтвортой байдлыг дэмжих төслийн хүрээнд Сангийн яамны мэдээллийн технологи, цахим үйл ажиллагааг дэмжих, сайжруулах зорилгоор Дата төвийн хяналтын платформ нэвтрүүллээ.


НИЙТ ЗАР

Нийт

353
зар байна

Replica Watches

ЗАРЫН ТӨРЛӨӨР