МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХ, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018.03.14

Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөх, ажлын хэсгийн гишүүдэд зориулж сургалт зохион байгуулав. Сургалтын зорилго нь төслийг хэрэгжүүлэгч ажилтнууд төслийн хүрээнд дагаж мөрдөх бүх бичиг баримт, хэрэгжүүлэх горимыг мэддэг байх, Дэлхийн банкны ажлын хэсэг болон хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын уулзалтууд ажил хэрэгч болгоход туслах, төслийн хүрэх үр дүн аль болох хурдан биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал байсан. 

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТӨСЛИЙН ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2018.03.06

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт, Сангийн сайдын зөвлөх К.Дэмбэрэл нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яамны хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” болон “Экспортыг дэмжих төсөл”-ийн хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөөтэй танилцаж тодорхой үүрэг чиглэл өгөв.

ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАВ

2018.03.06

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь үндсэн 5 бүрэлдэхүүн хэсэг, 15 дэд бүрэлдэхүүн хэсэгтэй. Төслийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны нийт 26 газар хэлтэст хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН УДИРДАГЧ ХАТАГТАЙ КАРОЛИНА ЛУИСА ВАЙРА ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018.03.06

Төслийг танилцуулах арга хэмжээг 2017 оны 11 сарын 3-нд зохион байгуулсан. Танилцуулах арга хэмжээний дараах техникийн уулзалтаар төслийн худалдан авалтын төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө боловсруулах хүрээнд бүрэлдэхүүн хэсэг бүр холбогдох Дэлхийн Банкны мэргэжилтэнтэй хамтран дугуй ширээний ярилцлага хийсэн. Энэ уулзалт, ярилцлагын үр дүнд ажлын төлөвлөгөөний төслийг амжилттай боловсруулж эхлэлийг тавьсан.

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

2018.03.06

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг танилцуулах арга хэмжээг Сангийн яам, Дэлхийн банктай хамтран амжилттай зохион байгууллаа. 


НИЙТ ЗАР

Нийт

353
зар байна

Replica Watches

ЗАРЫН ТӨРЛӨӨР