2022-03-09
Европын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн Яам Unread Media компанитай хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлэн ажиллаж байна. Монгол Улсад төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэхийн тулд Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих нь энэхүү аяны нэн тэргүүний зорилго билээ. Уг аянаар дамжуулж олон нийтэд төсвийн тухай энгийн ойлголтоос эхлээд Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтын үйл явцад хэрхэн оролцож болох тухай чухал мэдээллүүдийг төрөл бүрийн контент, эвент арга хэмжээгээр дамжуулан хүргэх юм.
АЯНЫ ХҮРЭЭНД
Энэ аяны хүрээнд төсвийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх дараах контентыг бэлтгэн хүргэж байна. Үүнд:
Мөн түүнчлэн Иргэдийн төсвийн цахим хуудас, товхимлын хэрэглээг нэмэгдүүлэх, төсвийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг зохион байгуулаад байна.
Дараагийн удаад бид дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
АЯНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС АВАХ ВЭ?
Posted.mn /http://posted.mn/category/sgm-budget/ цахим хуудасны “Ирээдүйгээ төсөвлө” булангаас энэхүү аянтай холбогдох бүх мэдээллийг хүлээн авах боломжтой. Мөн Монгол Улсын Сангийн Яамны цахим хуудас, Unread media болон Posted.mn-ний нүүр хуудаснаас цаг үеийн мэдээллийг хүлээн авч оролцоорой.
ЕВРО-АЗИЙН МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ БҮЛГИЙН 36 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО
2022-06-24
Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт Узбекистан Улсын Ташкент хотноо 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. |
ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ БОЛОН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ:
2022-06-15
Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн дагуу төрөөс үүсгэн байгуулсан ашгийн бус хуулийн этгээд бөгөөд үндсэн чиг үүргийн нэг бол даатгагдсан хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох юм. Энэхүү чиг үүргээ биелүүлэхэд шаардлагатай нөхөн төлбөр олгох системийг Дэлхийн банк болон Сангийн Яамны хамтарсан Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлхээр болж бэлтгэл ажил эхлээд байна. Системийг ашигласнаар татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг хүлээн авах, хүлээн авсан мэдээлэл дээр тооцоолол хийх, нөхөн төлбөр олгох банк системд холбогдож нөхөн төлбөрийг олгох, тайлан мэдээ солилцох болон гомдол бүртгэх боломжтой болно. |
“ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ НЬ
2022-06-08
Зураг 1. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хянах хэрэглэгчийн графикчилсан интерфейсийн үндсэн хуудас |
“MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР – МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖ
2022-05-25
Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread медиа компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлээд буй. Уг аяны хүрээнд бид ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан; их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ удаа залуу мэргэжилтнүүдэд зориулан дөрвөн долоо хоногийн хугацаатай менторшип хөтөлбөрийг зарлаж байна. Энэхүү менторшип хөтөлбөрөөр дамжуулан МУ-ын Сангийн яамны үндсэн үйл ажиллагаатай танилцаж, суралцахаас гадна төсөв санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох боломжтой. |
ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА
2022-05-18
Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. |
САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.
2022-05-11
Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна. |