ТӨСӨВ САНХҮҮГИЙН ЗУУЧЛАЛЫН ВЭБ СЕРВИС ПЛАТФОРМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

2021-11-24

Монгол улсын Сангийн яам Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техникийн туслалцаатайгаар Төсөв санхүүгийн зуучлалын вэб сервис платформ систем хөгжүүлж, ДМФАС системийг тус яамны бусад системтэй холбох мэдээллийн уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлсэн. 

Тухайлбал FISCUS, ODAMIS, TAS (Шилэн данс), E-Balance, E-Report, Fiscal  гэсэн Сангийн яамны 6 системтэй ДМФАС системийг холбох шаардлага тодорхойлон мэдээллийн төрөл категориудыг тодорхойлж баталгаажуулсан. 

Өнөөдрийн байдлаар дараах системүүдтэй холболт болон хөгжүүлэлтийн ажил үргэлжлэн явагдаж байна:

FISCUS – Төрийн сангийн нягтлан бодох бүртгэлийн программ

  • Засгийн Газрын Гадаад зээлийн эргэн төлөх үндсэн болон хүүгийн төлбөрийн хуваарьт мэдээллийг DMFAS системээс автоматаар татах хөгжүүлэлт дууссан.
  • Засгийн Газрын Гадаад зээлийн үндсэн болон хүүгийн хуваарьт төлөгдсөн төлбөрийг FISCUS системээс DMFAS систем рүү автоматаар татах хөгжүүлэлт дууссан.
  • Засгийн Газрын гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлсэн үндсэн болон хүүгийн  хуваарьт өр төлбөрийн мэдээллийг DMFAS системээс автоматаар татах хөгжүүлэлт хийгдэж байна.
  • Засгийн Газрын гадаад зээлийн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлсэн үндсэн болон хүүгийн төлөгдсөн өр төлбөрийг FISCUS системээс DMFAS систем рүү автоматаар татах хөгжүүлэлт хийгдэж байна.

ODAMIS – Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төсөл, арга хэмжээний мэдээллийн нэгдсэн сан

  • Гадаад зээлийн ашиглалтын хүсэлтийн мэдээллийг тухайн санхүүжилтийн хүсэлт баталгаажсан тохиолдолд DMFAS систем рүү автоматаар илгээх хөгжүүлэлт дууссан.
  • ODAMIS систем дээр шинээр бүртгэгдэж буй гадаад зээлийн мэдээлэл  DMFAS систем рүү автоматаар илгээх хөгжүүлэлт хийгдэж байна.

TAS – Шилэн дансны систем

  • Засгийн газрын өрийн үйлчилгээний мэдээллийг realtime-аар автоматаар TAS систем рүү харуулах хөгжүүлэлт хийгдэж байна.

Өрийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагааг автоматжуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж хэрэгжүүлж байна:

  • Монголбанкны албан ёсны валютын ханшийн мэдээг ДМФАС систем рүү автоматаар бүртгэх консул программ хөгжүүлэн нэвтрүүлсэн. Валютын ханшийн мэдээг автоматаар бүртгэж оруулснаар мэдээллийн бүртгэлийн хоцрогдол болон үнэн зөв байдлын эрсдэл байхгүй болсон,
  • Зээлжих зэрэглэлийн үзүүлэлтүүдийн мэдээллийг FRED ECONOMIC DATA мэдээллийн сангийн вэбсайтаас ДМФАС систем рүү автоматаар бүртгэх хөгжүүлэлт дуусан нэвтрүүлсэн. Зээлжих зэрэглэлийн мэдээг автоматаар бүртгэж оруулснаар мэдээллийн бүртгэлийн хоцрогдол болон үнэн зөв байдлын эрсдэл байхгүй болох давуу талтай,
  • ӨУХ-ийн үйл ажиллагаанд зориулан Сангийн яамны Оффис 365 платформыг SharePoint, Flow, Planner программыг ДМФАС системийн өгөгдлийн сантай холбон Гадаад дотоод зээл, Дамжуулан зээлийн, Гадаад дотоод  бондын эргэн төлөлтийн сануулга өгөх үүднээс хэлтсийн ажилтнуудад 30 хоног, 7 хоног, 3 хоногийн өмнөөс автоматаар и-мэйл сануулга өгөх, хэлтсийн дундын календарь дээр нийтлэх мөн хариуцсан ажилтан дээр ажлын даалгаврыг Planner программ дээр автоматаар үүсгэх флов программ бичиж хөгжүүлэн нэвтрүүлсэн. Эдгээр мэдээллийн сануулга бүрэн болсноор зээлийн эргэн төлөлтийн хоцрогдол үүсгэх эрсдэл тодорхой хэмжээгээр багасах давуу талтай.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022-05-18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022-05-11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА

2022-05-09

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд дотоодын зөвлөхийн багийн дэмжлэгтэйгээр боловсруулсан.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2022-04-27

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд "Компанийн засаглалын кодекс"-ийг 2022 оны 3 дугаар сард шинэчлэн баталсан. 

САНХҮҮГИЙН САЛБАР, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

2022-04-20

Монгол Улсад 1990 онд анх шинээр үүссэн хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн жилүүдэд огцом хурдацтай явагдаж буй бөгөөд үүнийг дагаад зөв зохистой хууль, эрх зүйн орчин болон төрийн бодлого, зохицуулалтыг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байхыг шаардаж байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

2022-04-13

Xөгжлийн томоохон төслүүдийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрхэн урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх асуудал чухал бөгөөд үүнд төрийн зүгээс авах арга хэмжээ, бодлого болон хувийн хэвшлийн идэвх санаачлага, урт хугацааны түншлэлийн нэн тэргүүнд тавигдаж байна. 

Бусад мэдээ »