МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ

2022.08.29

Монгол Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн нэгдсэн чуулганы хурлаар Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг баталсан билээ.

ТӨРИЙН САНГИЙН ГҮЙЛГЭЭГ ЦАХИМААР БАТАЛГААЖУУЛДАГ БОЛЛОО

2022.08.22

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны Төрийн сангийн газраас төлбөрийн гүйлгээний баримтын баталгаажуулалтыг бүхэлд нь цахимаар гүйцэтгэж, хянах боломж бүрдүүлэх “Эрхийн бүртгэлийн сан” www.finance.gov.mn-г хөгжүүлж, ашиглалтад оруулав. Эрхийн бүртгэлийн сан (ЭБС)-г нэвтрүүлснээр төлбөр тооцоог цаасан сууриас цахим хэлбэрт шилжүүлж, цахим гүйлгээг аюулгүй байдал, нууцлалыг хангасан нэг удаагийн нууц үг ашиглан баталгаажуулах, гүйлгээний явцыг цахимаар хянаж хяналтыг сайжруулах, төсөвт байгууллагын ажилтан төрийн санд биечлэн ирэлгүйгээр зайнаас гүйлгээ хийх зэрэг төрийн санг хөгжлийн шинэ шатанд гаргах боломж бүрдүүллээ. Хөгжүүлэлтийг Сангийн яамны харьяа Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, нэвтрүүлэлтийг Сангийн яамны төслийн баг хариуцан ажиллаж байна.

ТӨРИЙН САНГИЙН ПОРТАЛ СИСТЕМИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШИЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022.08.22

Монгол Улсын Сангийн яам, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Төрийн сангийн газраас төсвийн байгууллагын төлбөр тооцоог бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх төрийн сангийн Портал системийг хөгжүүлж нэвтрүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд төсвийн байгууллагын төлбөр тооцоог бүрэн цахимжуулах, нягтлан бодогчдын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зайнаас ажиллах боломжийг олгох үүднээс төрийн сангийн Портал системийг хөгжүүлж нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА.

2022.08.18

Санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллага /ФАТФ/-аас гаргасан олон улсын стандарт буюу 40 зөвлөмжид заасны дагуу Монгол Улсыг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг хянаж зохицуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийг үнэлж, зохицуулалтын тогтолцоог бий болгохыг үүрэг болгосон. 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРЛААС ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

2022.08.12

Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх /79.6 хувь/-ын саналаар хуулийн төслүүдийг баталлаа. 

ДМФАС СИСТЕМИЙН ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН ЦОГЦ ГАРЫН АВЛАГУУДЫГ ХӨГЖҮҮЛЖ БОЛОВСРУУЛАВ

2022.08.09

DMFAS  системийн өрийн болон бусад санхүүгийн хэрэгслүүд болох гадаад зээл, дамжуулан зээл, гадаад үнэт цаас, дотоод үнэт цаас түүний бүртгэл, ашиглалт, эргэн төлөлт, судалгаа болон тайлангууд зэрэг модуль тус бүрийн үйл ажиллагааны горимуудыг хэрхэн удирдах тухай талбар тус бүрээр дэлгэрэнгүй тайлбарласан гарын авлага юм.

МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН ЗӨВЛӨМЖ 15-ЫН ҮНЭЛГЭЭГ АХИУЛАВ

2022.08.09

“Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт” Малайз Улсын Куала Лумпур хотод 2022 оны 7 дугаар сарын 24-ны өдрөөс 28-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Тус хуралд Төсөв Санхүүгийн Тогтвортой Байдлыг Бэхжүүлэх Төслийн санхүүжилтээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоогоор ахлуулан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан,  Монголбанк, Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар болон Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн прокурорын газрын төлөөлөл Монгол Улсыг төлөөлөн оролцов. 

Тоо баримтад суурилсан бодлого, шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

2022.08.03

Дэлхийн банк, Монгол Улсын Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яаманд хүн амын амьжиргааны нөхцөл байдал болон ядуурлын үзүүлэлтүүдэд гарч буй өөрчлөлтийг богино хугацаагаар тооцох, ядуу өрхүүдийн онцлог шинжийг тогтоох туршилт тооцоо хийн, холбогдох гарын авлага, зөвлөмжийг боловсруулаад байна. 


НИЙТ ЗАР

Нийт

353
зар байна

Replica Watches

ЗАРЫН ТӨРЛӨӨР