ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

2021-11-17

Манай улс 2000 оноос төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэйгээр захиалагч болон тендерт оролцогчийн төлөөлөл 1,200 орчим хүнийг танхимаар болон цахимаар үе шаттайгаар хамруулан зохион байгууллаа.

ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГАД:

  • Худалдан авах ажиллагаанд технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог бууруулах,
  • Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах,
  • Ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,
  • Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
  • Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан.

                     

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь захиалагч төрийн байгууллагаас тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулах, үнэлгээ хийх явцыг хурдан шуурхай зохион байгуулах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ аж ахуйн нэгжүүдээс тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй баримт бичиг, шаардлагын тоо хэмжээг бууруулж, төрд байгаа мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй байх зэрэг эерэг үр дагаврыг бий болгоно гэж үзэж байна. 

                         

Монгол Улсын хэмжээнд нийт 15,180 аж ахуйн нэгж тендер шалгаруулалтад оролцдог ба худалдан авах ажиллагааны бүх үе шатыг цахим болгох бололцоотой байна. Улсын хэмжээнд зохион байгуулсан нийт тендер шалгаруулалтын 2017 онд 27 хувь, 2018 онд 89 хувь, 2019 онд 98 хувь, 2020 онд 99 хувийг цахим системээр дамжуулан зохион байгуулж байна. Худалдан авах ажиллагааны цахим систем нь одоогийн байдлаар аж ахуйн нэгжийн улсын бүртгэл, татварын өр төлбөр, цахим санхүүгийн тайлангийн мэдээлэл, шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа, авто тээврийн хэрэгслийн лавлагааны мэдээллийн сантай харилцан мэдээлэл солилцож байгааг нэмэгдүүлэхээр хуульд төсөлд тусгасан.


Төрийн мэдээллийн сангууд хоорондоо хүний оролцоогүйгээр мэдээллээ солилцох нь тендер шалгаруулалтад оролцогч этгээдүүдийн чадавхыг бодитой, шуурхай хянан үзэх боломжийг бий болгоно. Хуулийн төслийг Сангийн яамны цахим хуудас, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэнтэй танилцаж, сонирхсон хүн танилцаж, саналаа өгөх боломжтой.


САНГИЙН ЯАМНЫ ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ГАЗАР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШНИЙГ ТОДОРХОЙЛОХ ШИНЭ АРГАЧЛАЛ БАТЛАГДЛАА

2022-05-18

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ядуу өрхийг тодорхойлох аргачлалыг сайжруулахад техник туслалцааны дэмжлэг үзүүлж ажиллаа. 

САНГИЙН ЯАМ САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА.

2022-05-11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилтыг тавиад байна.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНИЛЦУУЛЛАА

2022-05-09

Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн худалдан авах ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгжийн оролцох харилцааг хялбаршуулж зардлыг бууруулах, захиалагчийн шийдвэр гаргах, гэрээ байгуулах үе шат, хугацааг хэрэгжихэд ойлгомжтой болгох чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд дотоодын зөвлөхийн багийн дэмжлэгтэйгээр боловсруулсан.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2022-04-27

Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ) нь Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд "Компанийн засаглалын кодекс"-ийг 2022 оны 3 дугаар сард шинэчлэн баталсан. 

САНХҮҮГИЙН САЛБАР, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ

2022-04-20

Монгол Улсад 1990 онд анх шинээр үүссэн хөрөнгийн зах зээлийн хөгжил сүүлийн жилүүдэд огцом хурдацтай явагдаж буй бөгөөд үүнийг дагаад зөв зохистой хууль, эрх зүйн орчин болон төрийн бодлого, зохицуулалтыг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байхыг шаардаж байна.

ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

2022-04-13

Xөгжлийн томоохон төслүүдийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрхэн урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх асуудал чухал бөгөөд үүнд төрийн зүгээс авах арга хэмжээ, бодлого болон хувийн хэвшлийн идэвх санаачлага, урт хугацааны түншлэлийн нэн тэргүүнд тавигдаж байна. 

Бусад мэдээ »