МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧИД УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАХИМ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ

2021.04.14

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлд УСНББОУС-ын хэрэглээг бүрэн нэвтрүүлэх шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн чухал алхмуудын нэг нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж, нөхцөлийг цахим орчинд бүрдүүлэх явдал юм. 

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛҮҮ ХЯЛБАР, ЭНГИЙН АРГААР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021.04.07

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг чиглэл нь ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛ БА ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ явдал юм.

ДЭЛХИЙН БАНКНЫ ХҮСЭЛТЭЭР ЦАХИМ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2021.04.06

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг хэрэгжүүлж байгаа Хөгжлийн банк болон Хадгаламжийн даатгалын корпорацад хэрэгжүүлэх шаардлагатай ажлыг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн банкны хүсэлтээр цахим уулзалт, хэлэлцүүлэг 2021 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр зохион байгуулагдав.

ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ХЯНАЛТЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭХ НЬ

2021.03.31

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн гол зорилтуудын нэг нь “Засгийн газрын санхүү удирдлагын мэдээллийн систем (ЗГСУМС)-ийн төсвийн хяналт тайлагналыг сайжруулах замаар төсвийн иж бүрэн, ил тод байдлыг нэмэгдүүлэх” явдал юм. Энэ зорилтын хүрээнд Төрийн сангийн дотоод хяналтын тогтолцооны өнөөгийн байдлыг COSO Дотоод Хяналтын Цогц Үзэл Баримтлал баримт бичигт тусгагдсан зарчмуудын дагуу үнэлэх ажил хийгдэв. 

ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

2021.03.29

Монгол улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн төрийн нөөцийг үр ашигтай, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг үр дүнтэй хүргэх төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилт бүхий Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратегийг Сангийн яамны газар, хэлтсүүд олон улсын түнш, хөгжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. 

ӨРИЙН УДИРДЛАГЫН БОЛОН САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ СИСТЕМИЙГ САЙЖРУУЛЖ БАЙНА

2021.03.24

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн A3.1 Өрийн удирдлагын үйл ажиллагааг бэхжүүлэх бүрэлдэхүүний хүрээнд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн Өрийн удирдлагын болон санхүүгийн шинжилгээний систем (ДМФАС)-ийн үйл ажиллагааг сайжруулах, автоматжуулах мөн эцсийн хэрэглэгчид зориулсан сургалт болон системийн гарын авлага боловсруулан хөгжүүлж байна.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ

2021.03.16

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна.

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА, ТООЦООЛОЛ ШУУРХАЙ ХИЙХ, МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ

2021.03.11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг чиглэл нь МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АРГА, ХЭРЭГСЭЛ; СУДАЛГААНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ явдал юм.


НИЙТ ЗАР

Нийт

353
зар байна

Replica Watches

ЗАРЫН ТӨРЛӨӨР