ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧИД УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАХИМ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ

2021-04-14

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлд УСНББОУС-ын хэрэглээг бүрэн нэвтрүүлэх шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн чухал алхмуудын нэг нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж, нөхцөлийг цахим орчинд бүрдүүлэх явдал юм. 

Энэ нь нягтлан бодогчдын байршил, цар тахлын улмаас үүссэн хөл хорио, нөхцөл байдлаас үл хамааран мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг цаг алдалгүй, чанартай, хүртээмжтэй хүлээн авах бодит боломж олгож байна. Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 6000 орчим төсөвт байгууллагын нягтлан бодогчид УСНББОУС-ын онол практик хосолсон 21 сэдэвт, 420 орчим минутын цахим хичээлийг бие даан судлах боломжтой болов. 

Улсын хэмжээнд төсөвт байгууллагын бүх нягтлан бодогчид өдөр тутмын ажилдаа стандартын хэрэглээг нэвтрүүлэх, ижил ойлголттой болох, ашиглалтын явцад үүсэж болзошгүй асуудал, практик зөвлөмжийг нэг эх үүсвэрээс энэ цахим сургалтаас авч байна.  Энэ цахим сургалт нь цаашид Засгийн газрын нэгдсэн санхүүгийн удирдлагын мэдээллийн систем, төсвийн хяналт, тайлагналыг сайжруулах замаар төсвийн иж бүрэн, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.  

УСНББОУС-ын мэдлэг олгох цахим сургалтын хөтөлбөр, нэмэлт материал болон видео хичээлүүдийг Сангийн яамны цахим хуудасны https://mof.gov.mn/article/entry/ulsiin_sectoriin_nbb холбоосоор хүлээн авах боломжтой.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ ШҮҮХИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2021-05-05

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл төрийн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна. Цахим тендер шалгаруулалтад оролцогчдын чадавхыг үнэлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг шат дараалалтайгаар бусад мэдээллийн сантай холбож байна. Төрийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн талаарх лавлагаа, мэдээллийг цахим системээр дамжуулан солилцдог болсноор тендерт оролцогчид эдгээр баримт бичгийг бүрдүүлэхэд зарцуулдаг цаг, мөнгө хэмнэх ач холбогдолтой. Эдгээр холболтыг хийснээр тендерт оролцогчдын талаарх мэдээллийн эх үүсвэрээс авч, хуурамч материал бэлтгэн тендерт оролцох байдлаас сэргийлнэ. 

ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ БУСАД САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМҮҮДТЭЙ АМЖИЛТТАЙ ХОЛБОГДЛОО

2021-04-28

Сангийн яам Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсвийн байгууллагуудын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, зардлын хуваарилалтад хяналт тавих зорилгоор Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ: “ТӨЛБӨРИЙН ЭСРЭГ НИЙЛҮҮЛЭЛТ/Т+2” ГОРИМ

2021-04-22

Монгол улсын Сангийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Санхүүгийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэн Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах дараах алхмууд хийгдлээ.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЦАХИМ СИСТЕМ (EHALAMJ.MN) АШИГЛАЛТАД ОРЛОО

2021-04-21

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, түүний ил тод, шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх томоохон зорилтуудын нэг билээ. Энэ зорилтын хүрээнд Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь орон даяар салбарын чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл, технологийн тогтолцоо, нөөцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. 

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧИД УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАХИМ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ

2021-04-14

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлд УСНББОУС-ын хэрэглээг бүрэн нэвтрүүлэх шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн чухал алхмуудын нэг нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж, нөхцөлийг цахим орчинд бүрдүүлэх явдал юм. 

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛҮҮ ХЯЛБАР, ЭНГИЙН АРГААР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021-04-07

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг чиглэл нь ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛ БА ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ явдал юм.

Бусад мэдээ »