ӨРИЙН УДИРДЛАГЫН БОЛОН САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ СИСТЕМИЙГ САЙЖРУУЛЖ БАЙНА

2021.03.24

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн A3.1 Өрийн удирдлагын үйл ажиллагааг бэхжүүлэх бүрэлдэхүүний хүрээнд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Өрийн удирдлагын хэлтсийн Өрийн удирдлагын болон санхүүгийн шинжилгээний систем (ДМФАС)-ийн үйл ажиллагааг сайжруулах, автоматжуулах мөн эцсийн хэрэглэгчид зориулсан сургалт болон системийн гарын авлага боловсруулан хөгжүүлж байна.

 

ДМФАС системийн үйл ажиллагааг сайжруулах, автоматжуулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн томоохон ажлуудаас дурдвал:

  • ДМФАС системийн шинэ хувилбарууд болох 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.3.1, 6.1.3.2, 6.1.3.3, 6.1.4.1, 6.1.4.2 хүртэл 8 удаагийн хувилбар  дээшлүүлэн шинэчлэлтийг хийж нэмэлт модуль функцүүдийг нэмснээр зарим модулиудын дутагдалтай алдааг засан, өрийн мэдээллийг илүү тодорхой бүртгэж, нарийвчилсан дүн шинжилгээ хийх боломж бүрдсэн.
  • ДМФАС системийн аюулгүй тогтмол ажиллагааг дэмжих мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд системийн өгөгдлийн сангийн орчин, программын орчин болон өгөгдлийн сангийн нөөцлөлтийн орчныг тусдаа физик сервер гарган байршуулснаар илүү найдвартай мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулсан. Мөн өгөгдлийн сангийн нөөцлөлтийн орчныг давхар Үндэсний дата төв дээр долоо хоногийн давтамжтай автоматаар байршуулах ажил хийгдсэн.

                                                                    

ДМФАС системийн эцсийн хэрэглэгчийн эрхийн тохиргоог Өрийн удирдлагын хэлтсийн үйл ажиллагааны бүтэц болон бусад байгууллагуудын системийг ашиглах, өөрт хамааралтай эрхийн зохицуулалтыг модуль тус бүрээр Харах, Ажиллуулах, Үүсгэх, Засах, Устгах гэсэн 5 хандалтаар хэрэглэгчийн Контрол Аксесс Матрицыг зохион байгуулсан. 

Энэхүү төслийг хэрэгжүүлэхээс өмнө ДМФАС системийг 3-5 хүн хэрэглэдэг байсан бол уг эрхийн матрицаар системд 22 төрлийн эцсийн хэрэглэгчийн групп үүсгэн нийтдээ Сангийн яамны 4 газар, Монголбанк, Гадаад хэргийн яам, Үндэсний статистикийн хороо, Тусгай сангуудын нийтдээ 55 эцсийн хэрэглэгч хамрагдан ДМФАС системийг ашиглаж байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б193 тоот тушаалаар Засгийн Газрын Санхүүгийн Нэгдсэн Мэдээллийн Систем хөгжүүлэх ажлын хүрээнд ДМФАС системийг Сангийн яамны бусад системтэй холбох мэдээллийн уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлсэн. 

Энэхүү ажлын хүрээнд Шилэн данс, E-Balance, GFMIS, E-Report, Fiscal, FISCUS гэсэн Сангийн яамны 6 системтэй ДМФАС системийг холбох шаардлага тодорхойлон мэдээллийн төрөл категориудыг тодорхойлж баталгаажуулсан ба Сангийн яамны Төрийн сангийн газрын FISCUS системтэй өгөгдлийн урсгалын API (Вэб сервис)-ээр холбосноор гадаад, дотоод өрийн хэрэгслүүдийн эргэн төлөх үндсэн болон хүүгийн төлбөрийн мэдээллийг FISCUS систем ДМФАС системээс автоматаар татан төлбөрийн мэдэгдлийн үйл явц автоматажсан. Цаашлаад үргэлжлүүлэн хөгжүүлж Төрийн сангийн газраас өрийн эргэн төлөлтийн мэдээлэл баталгаажсан тохиолдолд FISCUS системээс автоматаар мэдээллийг ДМФАС систем рүү бүртгэх холболтын ажил эхлэн хөгжүүлэлтийн ажил явагдаж байна.
ДМФАС систем болон ӨУХ-ийн үйл ажиллагааг автоматжуулах ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж хэрэгжүүлж байна:
- Монголбанкны албан ёсны валютын ханшийн мэдээг ДМФАС систем рүү автоматаар бүртгэх консол программ хөгжүүлэн нэвтрүүлсэн. Валютын ханшийн мэдээг автоматаар бүртгэж оруулснаар мэдээллийн бүртгэлийн хоцрогдол болон үнэн зөв байдлын эрсдэл байхгүй болсон,
- ӨУХ-ийн үйл ажиллагаанд зориулан Сангийн яамны Оффис 365-ын SharePoint, Flow, Planner программ ашиглан Гадаад дотоод зээл, Дамжуулан зээлийн, Гадаад дотоод  бондын  эргэн төлөлтийн сануулга өгөх үүднээс хэлтсийн ажилтнуудад 30 хоног, 7 хоног, 3 хоногийн өмнөөс автоматаар мэйл сануулга өгөх, хэлтсийн дундын календарь дээр нийтлэх мөн хариуцсан ажилтан дээр ажлын даалгаврыг Planner программ дээр автоматаар үүсгэх флов программ бичиж хөгжүүлэн ажиллуулсан, 
Цаашлаад эдгээр мэйл сануулгыг ДМФАС системийн өгөгдлийн сантай холбон бүрэн автомат болгохоор сайжруулалт хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна. Ингэснээр зээлийн эргэн төлөлтийн хоцрогдол үүсгэх эрсдэл тодорхой хэмжээгээр багасах давуу талтай,
- Зээлжих зэрэглэлийн үзүүлэлтүүдийн мэдээллийг ДМФАС систем рүү автоматаар бүртгэх судалгааны ажил хийгдэж байна. Зээлжих зэрэглэлийн мэдээг автоматаар бүртгэж оруулснаар мэдээллийн бүртгэлийн хоцрогдол болон үнэн зөв байдлын эрсдэл байхгүй болох давуу талтай.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »