МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛҮҮ ХЯЛБАР, ЭНГИЙН АРГААР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021.04.07

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг чиглэл нь ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛ БА ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ явдал юм.

Сангийн яам Монгол Улсын төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх зорилгоор “Иргэдийн төсөв” эмхэтгэлийг санаачилж, өдгөө дөрөв дэх жилдээ Та бүхэнд бэлтгэн хүргүүлж байна. Энэхүү эмхэтгэлүүдээр (i) УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл, (ii) УИХ-аар батлагдсан төсөв болон (iii) улирал, жилийн эцсийн төсвийн гүйцэтгэл, (iv) Засгийн газрын авч хэрэгжүүлж буй эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогын шинэчлэл, иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдээллийг багтааснаас гадна жил бүрийн төсвийн бодлого, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, Засгийн газрын гадаад зээл, тусламж, төсөв боловсруулах үйл явц, иргэдийн оролцоо мөн иргэдэд чиглэсэн үйлчилгээг хаанаас авах талаарх мэдээллийг авах боломжтой.

Энэхүү санаачилгыг дараагийн шатанд хүргэж, төсвийн талаарх мэдээллийг олон төрлийн сувгаар, тухай бүр хүргэх зорилгоор Европын холбооны ‘“Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Иргэдийн төсвийн мэдээллийг цахим платформ ашиглан, интерактив хэлбэрээр хүргэж байгааг дурдахад таатай байна. 

                
“Иргэдийн төсөв”-ийг цахим болгосноор төсвийн ил тод байдлыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн талаарх иргэдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Энэхүү цахим хуудсаар дамжуулан Төсөвтэй холбоотой бүхий л төрлийн мэдээллийг Иргэн танд хүргэхээр зорилоо. Мөн түүнчлэн Монгол Улс Дэлхийн Банкны төсвийн нээлттэй тоон мэдээллийн BOOST санаачилгад нэгдсэн бөгөөд цаашид уг цахим хуудсаар дамжуулан судлаач, оюутнуудад зориулан төсвийн түүхэн тоон мэдээллийн санг хүргэхээр төлөвлөж байна.
Иргэдийн төсвийн цахим хуудсыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдрөөс олон нийтэд хүргэсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 836 хэрэглэгч цахим хуудсанд хандан мэдээлэл авсан байна. График 1-т Иргэдийн төсвийн цахим хуудсанд аль улсаас хандаж мэдээлэл авсныг задлан харууллаа. 
                   
Та бүхэн http://iltod.mof.gov.mn/home хаягаар хандан цахим Иргэдийн төсөвтэй танилцах боломжтойгоос гадна Сангийн яамны цахим хуудасны “Иргэдийн төсөв” цэсээр дамжуулан хандах бололцоотой.
Цахим хуудсыг цаашид сайжруулан хөгжүүлэхэд хэрэглэгч Та бүхний санал зөвлөгөө үнэтэй хувь нэмэр оруулах тул холбогдох санал хүсэлтээ tusuv@mof.gov.mn цахим шууданд ирүүлнэ үү.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »