ТАТВАРЫН БАГЦ ХУУЛЬ ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙГ ДЭМЖИНЭ

2021-03-16

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна.

Бизнес, эдийн засгийн хөгжлийн хурдац эрчимжиж, шинэ харилцаа, технологи өдөр тутмын амьдралд нэвтэрч буй даяарчлагдсан дэлхийд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн дэд бүтцийн нэг болох татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэх шаардлага зүй ёсоор урган гарсан. Иймд Сангийн яамнаас эдийн засаг, бизнесийн орчныг дэмжих татварын бааз суурийг хамгаалах зорилгоор татварын багц хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьж 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанаар батлуулсан. 

Багц хуулийн төсөлд "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга болон холбогдох 29 хуулийн нэмэлт өөрчлөлт багтсан. Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа 2018 оноос хойш орон даяар 39 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд 4790 хүн оролцсон. Татварын багц хуулийн хүрээнд шударга татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, мэдээллийн технологид тулгуурлан татварын тайлан хүлээн авах ажлыг хялбаршуулж, цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотой заалтыг тусгасан.

         

                             
Татварын багц хууль 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийт татвар төлөгчдийн 97 хувийн татварын ачаалал 10 дахин буурч 1 хувь болсон бөгөөд татвар тайлагнал, төлөх үйл ажиллагааг хялбаршуулж, тайлангийн тоог багасгасан. 

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэдэд олгодог орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөг байсныг 6 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Түүнчлэн, илүү төлсөн татварыг буцаан олгож, ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨРИЙН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ЦАХИМ СИСТЕМ ШҮҮХИЙН ЛАВЛАГААГ ЦАХИМААР АВДАГ БОЛЛОО

2021-05-05

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл төрийн худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг дэмжин ажиллаж байна. Цахим тендер шалгаруулалтад оролцогчдын чадавхыг үнэлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг шат дараалалтайгаар бусад мэдээллийн сантай холбож байна. Төрийн байгууллагаас аж ахуйн нэгжүүдийн талаарх лавлагаа, мэдээллийг цахим системээр дамжуулан солилцдог болсноор тендерт оролцогчид эдгээр баримт бичгийг бүрдүүлэхэд зарцуулдаг цаг, мөнгө хэмнэх ач холбогдолтой. Эдгээр холболтыг хийснээр тендерт оролцогчдын талаарх мэдээллийн эх үүсвэрээс авч, хуурамч материал бэлтгэн тендерт оролцох байдлаас сэргийлнэ. 

ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГИЙН НЭГДСЭН СИСТЕМ БУСАД САНХҮҮГИЙН БҮРТГЭЛИЙН СИСТЕМҮҮДТЭЙ АМЖИЛТТАЙ ХОЛБОГДЛОО

2021-04-28

Сангийн яам Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсвийн байгууллагуудын орон тоо, цалин хөлсний төлөвлөлт, зардлын хуваарилалтад хяналт тавих зорилгоор Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ийг хөгжүүлж, нэвтрүүлээд байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖИЛ: “ТӨЛБӨРИЙН ЭСРЭГ НИЙЛҮҮЛЭЛТ/Т+2” ГОРИМ

2021-04-22

Монгол улсын Сангийн яам болон Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2017 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Санхүүгийн салбарыг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээ”-г хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэн Монгол Улсын Хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмэр оруулах дараах алхмууд хийгдлээ.

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ЦАХИМ СИСТЕМ (EHALAMJ.MN) АШИГЛАЛТАД ОРЛОО

2021-04-21

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим Монгол” хөтөлбөрийн хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, түүний ил тод, шуурхай, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх нь нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх томоохон зорилтуудын нэг билээ. Энэ зорилтын хүрээнд Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь орон даяар салбарын чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээлэл, технологийн тогтолцоо, нөөцийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна. 

ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧИД УЛСЫН СЕКТОРЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН МЭДЛЭГЭЭ НЭМЭГДҮҮЛЭХ ЦАХИМ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭВ

2021-04-14

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлд УСНББОУС-ын хэрэглээг бүрэн нэвтрүүлэх шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү шинэчлэлийн чухал алхмуудын нэг нь салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг тасралтгүй хөгжүүлэх, харилцан туршлага солилцох боломж, нөхцөлийг цахим орчинд бүрдүүлэх явдал юм. 

МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИЛҮҮ ХЯЛБАР, ЭНГИЙН АРГААР ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

2021-04-07

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын нэг чиглэл нь ТӨСВИЙН ТАЙЛАГНАЛ БА ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ явдал юм.

Бусад мэдээ »