ТӨРИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДОТООД ХЯНАЛТЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭХ НЬ

2021.03.31

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн гол зорилтуудын нэг нь “Засгийн газрын санхүү удирдлагын мэдээллийн систем (ЗГСУМС)-ийн төсвийн хяналт тайлагналыг сайжруулах замаар төсвийн иж бүрэн, ил тод байдлыг нэмэгдүүлэх” явдал юм. Энэ зорилтын хүрээнд Төрийн сангийн дотоод хяналтын тогтолцооны өнөөгийн байдлыг COSO Дотоод Хяналтын Цогц Үзэл Баримтлал баримт бичигт тусгагдсан зарчмуудын дагуу үнэлэх ажил хийгдэв. 

COSO Дотоод Хяналтын тогтолцооны загвар


Төрийн сангийн дотоод хяналтын тогтолцоонд хийсэн үнэлгээний үр дүнд хамгийн бага хэрэгжилттэй байгаа “хяналтын орчин”, “эрсдэлийн үнэлгээ” бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбоотой дараах ажлуудыг гүйцэтгэв.

  1. Сангийн яамнаас баталж хэрэгжүүлэх “Төв төрийн сан, аймаг, нийслэлийн төрийн сангаас харьяа төрийн сангийн нэгжийн үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан дотоод хяналт хийх журам”-ын төслийг шинэчлэн гаргав.
  2. Журамтай хамт ашиглагдах “COSO-ийн Дотоод хяналтын зарчимд нийлцүүлэн харьяа төрийн сангийн нэгжид дотоод хяналтыг хэрэгжүүлэх заавар аргачлал”-ыг төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтнүүдэд зориулан боловсруулав.
  3. Нийслэл, аймаг, сум, дүүргийн төрийн сангийн ажилтнуудад зориулсан “Ажилтны үйл ажиллагааны заавар” боловсруулав.

Төрийн сангийн үйл ажиллагаанд ашиглагдах эдгээр журам, заавар аргачлалыг Төв төрийн сан, нийслэл, аймгийн төрийн сангийн дотоод хяналтын ажилтнуудад танилцуулах, санал авах онлайн сургалтуудыг явуулав.

Төрийн сангийн дотоод хяналтын орчин, эрсдэлийн удирдлагыг сайжруулахтай холбоотой гарсан журам, заавар аргачлалын агуулгыг тоймлон харвал:
                  
Төрийн сангийн  дотоод хяналтын тогтолцоонд COSO-ийн дотоод хяналтын үзэл баримтлал, зарчмуудыг нэвтрүүлснээр төрөөс төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг илүү “ухаалаг, системтэй” болгох, төрийн сангийн ажилтнууд төрийн сангийн үйл ажиллагаатай холбоотой аливаа алдаа, зөрчлийг бий болохоос урьдчилан сэргийлэх, дотоод хяналтыг эрсдэлд суурилан оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой болох юм.  

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »