МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020.11.03

“Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” болон “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн ирэх оны ажлын төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд Төслийг хэрэгжүүлэх нэгж 2020 оны 11-р сарын 02-ны өдөр сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд, төслийн нэгжийн ажилтнууд оролцож дараах сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг хийв.

Төсвийн Ил тод байдал - Хариуцлагатай ирээдүй

2020.11.03

Монгол Улсын Сангийн яамнаас төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын төсвийн эмхэтгэлийг хэвлэмэл хэлбэрээр түгээхээс гадна цахим хэлбэрээр танилцуулах өргөн боломжийг хангаад байнаСангийн яам төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг цаашид улам сайжруулах чиглэлийн хүрээнд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Европын холбоо болон Дэлхийн Банктай хамтран Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн төсвийн ил тод байдлын талаар олон улсад баримталдаг зарчим, стандартуудыг нэвтрүүлж, хэвшүүлэхээр "Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга" (Global Initiative for Fiscal Transparency) байгууллагын дэмжлэгийг аван идэвхийлэн ажиллаж байна.

ДЭЛХИЙН БАНКНААС ЦАХИМ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020.10.20

Дэлхийн банкны санаачилгаар Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн ээлжит цахим хурал, нээлттэй хэлэлцүүлгийг 2020 оны 10-р сарын 20-ны өдөр Дэлхийн Банкны Улаанбаатар дахь оффист зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн банкны ажлын хэсгийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцож, 2020 оны хэрэгжилт, 2021 оны ажлын төлөвлөгөө, түүнийг боловсруулах бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг солилцов.

Төрийн албаны цалингийн мэдээллийг нэг эх үүсвэрээс ашиглаж, нэгдсэн хяналтад шилжих нь

2020.10.16

Нэгдсэн төсвийн урсгал зардлын 20 гаруй хувийг дангаараа эзэлж буй цалин хөлсний зардлын төлөвлөлт, сахилга бат, хяналтыг сайжруулах, цалин хөлсний төлбөр тооцоог хялбаршуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад туслах Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нэвтрүүлэх үүрэг даалгаврыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгсөн. Энэ өгсөн үүрэг даалгаврын дагуу Монгол улсын Сангийн яам Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ийг хөгжүүлж, үе шаттайгаар нэвтрүүлэхэд  Дэлхийн Банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Нийгмийн даатгал, Монголын татварын албатай хамтран ажиллаж байна.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020.09.22

Төслийг хэрэгжүүлэх нэгж Төслийн удирдах хорооны баталсан 2020 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, Дэлхийн банк болон Сангийн яамны удирдлагаас өгч байгаа зөвлөмж болон үүрэг даалгаврыг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд зохицуулах зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд болон төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцов.

ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020.05.05

Дэлхийн банкны санаачилгаар Төслийг хэрэгжүүлэх нэгж “Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулахад төслийн оролцоо” цахим хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав. Энэхүү арга хэмжээг Дэлхийн Банкны Төслийн удирдагч хатагтай Каролино Вайра удирдан явуулсан бөгөөд Дэлхийн банкны бүрэлдэхүүн хэсгийн удирдагч нар, Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд, Зохицуулах зөвлөхүүд болон ажлын хэсгийн гишүүд оролцов.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО ТӨСЛИЙН 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТЛАВ

2020.03.18

Төслийн Удирдах хороо Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2020 оны онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр батлав. 

ДЭЛХИЙН БАНКНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ВИДЕО ХУРАЛД ОРОЛЦОВ

2020.01.16

Дэлхийн банкны санаачилгаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дэлхийн банкны Улаанбаатар дахь оффист зохион байгуулсан видео хуралд Дэлхийн банкны төслийн багийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцов. Уулзалтаар дараах асуудлыг ярилцав. Үүнд:


НИЙТ ЗАР

Нийт

353
зар байна

Replica Watches

ЗАРЫН ТӨРЛӨӨР