Б.Хатанбүүвэй, Сангийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын Санхүүгийн мэдээллийн технологийн хэлтсийн ажилтан

Сангийн яам нь мэдээллийн технологийн ололт амжилтыг үйл ажиллагаандаа хамгийн ихээр нэвтрүүлж, цахим шилжилтийг бусад төрийн байгууллагаас түүчээлэн ажилладаг гэж би боддог. Одоогоор Сангийн яам нь төсөв, санхүүгийн холбогдолтой, орон даяар ашиглаж буй 10 гаруй мэдээллийн системийг хариуцан ажиллаж байна. Эдгээр системүүдийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад өгөгдлийн сангийн аюулгүй, бүрэн бүтэн байдал чухал байр суурь эзэлдэг. Мэдээллийн технологийн салбар хурдацтай хөгжихийн хэрээр энэ салбарын мэргэжилтнүүд мэдлэг, чадвараа тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай байдаг.

Дэлгэрэнгүй »


Н.Баярмаа, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь нийгмийн тулгамдсан асуудал болж төсвийн санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлж ирсэн боловч хуваарилалтын болон зарцуулалтын үр ашгийг сайжруулах шаардлага гарч байв. Бид Хүүхэд хамгааллын санхүүжилтийн механизмд шинэчлэл хийж гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилсан төсвийн хуваарилалтыг 2022 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. 

Дэлгэрэнгүй »


Д.Ганбат, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч

Хараагүй иргэдийн өмнө тулгамдаж байдаг нэг асуудал нь аливаа хэвлэмэл бүтээлийг өөрт хүртээмжтэй форматаар  унших боломжоор хязгаарлагдмал байгаа явдал юм. Тийм ч учраас тэд ихэнхдээ өөрт буюу өдөр тутмын амьдралдаа  хэрэгцээтэй мэдээллийг цаг тухай бүрд нь авч чадахгүй мэдээллийн гадна үлдэх нь түгээмэл байдаг.

Дэлгэрэнгүй »


Г.Содбилэг, Монголбанкны Судалгаа, статистикийн газрын эдийн засагч

Хурдтай өөрчлөгдөж буй технологийн энэ үед тоон өгөгдөл буюу дата нь бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болоод байна. Бидний ашиглаж буй тоон өгөгдлийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ тоон өгөгдөлд суурилсан бүхий л харилцаа мэдэгдэхүйц өсөж байна. Монголын санхүүгийн салбарын 90 гаруй хувийг банкны систем бүрдүүлдэг учраас санхүүгийн салбарын шинэчлэл, банкны системийн бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлт болон тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй »


М.Даваасүрэн, “Ган хийц” ХХК-ний захирал

Монгол Улсын Сангийн яамнаас боловсруулан Улсын Их хуралд барьж байгаа ТХХТ-ийн тухай хуулийг судалж үзлээ өнгөрсөн 30 жил төрөөс Хувийн хэвшилд үзүүлж байсан хууль эрх зүйн актуудаас хамгийн шинэлэг ирээдүйг харсан хууль болсон гэж үзэж байна. Хуулийн төсөл дээр баяр хүргэмээр байна, энэ хуулийг дагалдах хуулийн төслүүдээ яаралтай хийх хэрэгтэй. Хувийн хэвшил талаасаа бид дэмжээд явна. Энэ хуулийг яаралтай батлуулах талаар сайн ажиллаарай.

Дэлгэрэнгүй »


Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны дэд сайд


Дэлгэрэнгүй »


Н.Энх-амгалан, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3-ын сургалтад surgalt.tender.gov.mn цахим системээр миний бие болон манай бусад албан хаагчид хамрагдсандаа баяртай байна.

Дэлгэрэнгүй »


Б.Мөнгөнзул, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч

Орон зай үл харгалзан мэдлэгээ бататгах боломжийг бүрдүүлж байгаад талархаж байна.

Дэлгэрэнгүй »


Ц.Баасансүрэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн Ахлах мэргэжилтэн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олон нийтэд мэдээллээ нээлттэй, ил тод, түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байгаа. Иргэд, олон нийтийн мэдээлэл хүлээн авах суваг, төрөл нь байнга өөрчлөгдөн хөгжиж байгаа энэ үед бид ч бас хөл нийлүүлэн алхах ёстой. Тухайлбал, мэдээ мэдээллээ зураг, дүрс, текст, видео бичлэг, постер, инфографик, шторк зэрэг олон төрлөөр хүргэж байна. Мөн ямар мэдээллийг хэнд хүргэхээс хамаарч зорилтот бүлгээ тодорхойлох, түүнийг дагаад ямар сувгаар, ямар хэлбэрээр түгээх зэргээр мэдээллээ боловсруулдаг.

Дэлгэрэнгүй »


М.Долгоржав, СЗХ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн

“Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх мэргэжлийн англи хэлний сургалтад хамрагдсандаа баяртай байна.

Дэлгэрэнгүй »


Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn