Н.Баярмаа, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь нийгмийн тулгамдсан асуудал болж төсвийн санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлж ирсэн боловч хуваарилалтын болон зарцуулалтын үр ашгийг сайжруулах шаардлага гарч байв. Бид Хүүхэд хамгааллын санхүүжилтийн механизмд шинэчлэл хийж гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилсан төсвийн хуваарилалтыг 2022 оны төсвийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. 

Шинэчлэлийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтэстэй хамтран Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох журам, норматив, Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал, үйлчилгээний зардлын нормативыг боловсруулж мөрдүүлж эхлээд байна. 

Хүүхэд хамгааллын үйлчилгээний  төсвийн хуваарилалтын шинэ механизм нь нийгмийн суурь үйлчилгээний шинэчлэлийн нэг хэсэг төдийгүй Монгол улсад хөтөлбөрт суурилсан төсөвлөлтийг нэвтрүүлэх зорилтыг туршилтын хэлбэрээр амжилттай эхлүүлсэн кейс болж байна.  

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn