Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны дэд сайд


 

Эдийн засаг тэлж байгаатай холбоотойгоор төрийн үйлчилгээ, дэд бүтцийн хэрэгцээ шаардлага тогтмол өсөж байна. Энэ хэрэгцээ шаардлагыг гүйцэтгүүлэхийн тулд төсвийн санхүүжилт эсвэл зээл, тусламжийн эх үүсвэр хангалтгүй гэж үзэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гол гарцыг TXXT-р хувийн хэвшлийн санхүүжилтийн татаж оруулж ирэх гэж харж байна. Ингэснээр төр дангаар бүгдийг хийх гэхээс илүүтэйгээр зарим төслүүдийг хувийн хэвшилд санал болгосноор хувийн хэвшлийнхэнд шинэ зах зээл, шинэ боломж үүсэж байгаа юм. ТXXT гол хуулийн зарчим энэ. 

Түүнчлэн, TXXT дээр яамдын чадавхын асуудал хөндөгддөг. Өмнөх туршлагаас дүгнэхэд салбар яамдын оролцоо байдаггүй байсан. Концессын төсөл анх 2010 онд хэрэгжиж эхэлсэн боловч түүний дараа хуульд маш их засвар өөрчлөлт оруулсан. Концессын тухай хуулийн хүрээнд ихэнх төсөл буюу нийт төслүүдийн 60% орчим нь ямар нэгэн нарийвчилсан судалгаа, шинжилгээгүй шууд гэрээ байгуулсан байдаг. Нийтдээ Концессын 60 гэрээ байгуулсан. Үүнээс нэг л төсөл арга хэмжээ амжилттай хэрэгжсэн

Энэ xуулийн хэрэгжилтийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн төв ЭЗХЯ дэргэд байгуулагдана. Энэ төв нь мэргэжлийн баг, зөвлөхүүдээс бүрдэх бөгөөд бүх яамнуудтай хамтран төслүүдийг боловсруулан, дотооддоо болон олон улсад нээлттэйгээр санал болгож, санхүүжилт татах үндсэн чиг үүрэгтэй.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn