Б.Мөнгөнзул, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогч

Орон зай үл харгалзан мэдлэгээ бататгах боломжийг бүрдүүлж байгаад талархаж байна.

Сангийн яамны Төрийн сангийн газраас санхүүч биднийг мэдлэгийн хүрээг тэлж, ажлын байран дээрээ суралцах, цаг үеэсээ хоцрохгүй байх, төрийн сангийн цахим шилжилтийн чухал гэдгийг ойлгуулж ойртуулж өгсөн сургалтын платформыг http://surgalt-ts.mof.gov.mn/ ажиллуулж байгаа нь ажилд тустай байна. Сургалтын системд Эрхийн бүртгэлийн сан, ТАЦНС-ийн хэрэглэгч нарт зориулсан цуврал хичээлүүдийг аль ч үед интернэт орчноос үзэж, ажлын бүтээмжээ сайжруулах боломжийг олгож байна. Одоогоор Төрийн албан цалингийн нэгдсэн систем (ТАЦНС), Эрхийн бүртгэлийн систем, Амлалт үүргийн бүртгэлийн 3 курс, 27 модуль хичээл, 100+ мэдлэг сорих асуумжууд системд орсон юм билээ.

Миний хувьд эдгээр хичээлийн танилцуулга, бичлэг бүрийг бүрэн үзэж, мэдлэгээ бататгаад сорилыг амжилттай өгч хичээл тус бүрийн батламжаа авсан анхны хэрэглэгч болсон нь азтай хэрэг гэж бодож байна.  Цаашид системдээ форум хөтлөн хэлэлцүүлэг зохион байгуулах, сургалтын зараа хүргэж ажиллахыг хүлээж байна. 

Энэ дашрамд цалингийн системийн талаар бодлоо хуваалцмаар байна. Нягтлан бодогч нарын хувьд шинэ системтэй танилцан алдаа дутагдалгүй ажиллах цаг хугацааны асуудал гарсан боловч хэрэгжиж эхэлснээр хууль, зүйн шинэчлэлийг цаг алдалгүй системд тусгаж, Нийгмийн даатгалын тайлан, Татварын тайлан автоматаар илгээх, Цалингийн задаргаа, тодорхойлолт зэргийг e-mail хаягаар явуулах зэрэг  бидний ажлыг хялбарчлах нэлээдгүй гар ажиллагааг цөөрүүлж өгсөн. 

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn