Д.Ганбат, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхийлөгч

Хараагүй иргэдийн өмнө тулгамдаж байдаг нэг асуудал нь аливаа хэвлэмэл бүтээлийг өөрт хүртээмжтэй форматаар  унших боломжоор хязгаарлагдмал байгаа явдал юм. Тийм ч учраас тэд ихэнхдээ өөрт буюу өдөр тутмын амьдралдаа  хэрэгцээтэй мэдээллийг цаг тухай бүрд нь авч чадахгүй мэдээллийн гадна үлдэх нь түгээмэл байдаг.

Харин энэ байдалд анхаарал хандуулан “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам”-нд “Дэлхийн банк”-ны санхүүжилтээр хэрэгжиж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хараагүй иргэдэд зориулан халамж болон нийгмийн даатгалын холбогдох хуулиудаас тэдний өдөр тутмын амьдралд  хэрэгцээтэй зүйл заалтуудыг эмхэтгэн брайль, дейзи ярьдаг форматаар хэвлэж, хараагүй иргэд бидэнд хүргэсэн нь цаг үеэ олсон чухал ажил боллоо. Бид энэ хуулийг хэний ч тусламжгүйгээр бие даан уншиж, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Энэхүү боломжийг олгосон төслийн баг хамт олонд мянга мянган харааны бэрхшээлтэй гишүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.   

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn