Н.Энх-амгалан, Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох А3-ын сургалтад surgalt.tender.gov.mn цахим системээр миний бие болон манай бусад албан хаагчид хамрагдсандаа баяртай байна.

Цахим сургалтын платформыг ашиглан 11 бүлэг бүхий цогц хичээлийг өөрсдийн цаг завд тохируулан үнэ төлбөргүй үзэх боломж олдсон нь олзуурхууштай байлаа.

Энэ сургалт нь видео бичлэг үзэхээс гадна бүлэг тус бүрд өөрийгөө сорих мэдлэг бататгах тесттэй, төгсгөлд нь бүх хичээлийг нэгтгэсэн ерөнхий шалгалт бэлтгэсэн нь өөрийгөө бататгах давуу талтай санагдсан.  

Уг онлайн сургалт нь хөдөө орон нутгаас суралцагсдад илүү боломж олгосон сургалт юмуу гэж харж байгаа. Орон нутгаас суралцагсдад танхимаар суралцахад цаг, зав хөрөнгө мөнгөний асуудлуудаас эхлээд хүндрэл маш их гардаг энэ асуудлыг шийдэх боломж нь онлайн сургалт юм.

Мөн шалгалтаа онлайнаар, байгаа газраасаа өгч болдог нь цаг зав, төсөв хэмнэсэн хамгийн том давуу тал. Бас нэг таалагдсан нь шалгалтын тов ирэхэд оролцох боломжгүй тохиолдолд дараагийн шалгалтруу шилжих боломж олгодог нь хичээл судлагсдын хувьд боломж олгосон давуу талтай. Миний зүгээс тус сургалт маш их таалагдсан тул худалдан авах ажиллагааны мэргэших сургалтад хамрагдах хүсэлтэй аймаг, орон нутгийнхаа иргэд болон албан хаагчдад тус сургалтад хамрагдахыг зөвлөж байгаа.

Орон нутгаасаа цахимаар үнэ төлбөргүй сургалтад хамргадаж А3 сертификатын хугацаагаа сунгах боломжоор хангахад дэмжиж ажилласан Дэлхийн банк болон Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газрын хамт олонд талархал илэрхийлье.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn