М.Долгоржав, СЗХ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн

“Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх мэргэжлийн англи хэлний сургалтад хамрагдсандаа баяртай байна.

Дэлхийн эдийн засаг хурдацтай хөгжихийн хэрээр хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа энэ үед санхүүгийн зохицуулалтын байгууллагуудын гадаад хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой билээ. Хороо нь санхүүгийн зохицуулагч байгууллагын хувьд олон улсын стратеги, хамтын ажиллагааны арга барилаа дэвшилтэт зах зээлийн бодлоготой уялдуулж, бүс нутгийн болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлздэг.

Олон улсын харилцааны үйл ажиллагаанд санхүүгийн салбарын мэргэжлийн нэр томьёог мэддэг байх чадвар нь Хорооны албан хаагчдад нэн шаардлагатай чухал ур чадваруудын нэг юм. Миний хувьд санхүүгийн мэргэжлийн нэр томьёогоо сайжруулах, ажлын бус цагаар хичээллэх боломжтой сургалт хайж байсан ба мэргэжлийн бичгийн болон ярианы бүх хичээлийг англи багшаар заалгуулж,  мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх сайхан боломжийг олгосон төслийн баг болон Noom академидаа талархал илэрхийлье."

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn