ТӨСЛИЙН УДИРДАГЧ ХАТАГТАЙ КАРОЛИНА ЛУИСА ВАЙРА ТӨСЛИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ, АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2018-03-06

Төслийг танилцуулах арга хэмжээг 2017 оны 11 сарын 3-нд зохион байгуулсан. Танилцуулах арга хэмжээний дараах техникийн уулзалтаар төслийн худалдан авалтын төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө боловсруулах хүрээнд бүрэлдэхүүн хэсэг бүр холбогдох Дэлхийн Банкны мэргэжилтэнтэй хамтран дугуй ширээний ярилцлага хийсэн. Энэ уулзалт, ярилцлагын үр дүнд ажлын төлөвлөгөөний төслийг амжилттай боловсруулж эхлэлийг тавьсан.

Төслийн худалдан авалтын төлөвлөгөө нь төслийн эхний 1 жилийн хугацаанд ямар арга хэмжээ зохион байгуулах, ямар бараа, үйлчилгээ худалдан авах тухай дэлгэрэнгүй тусгасан төлөвлөгөө юм. 

Дэлхийн Банкны төслийн удирдагч хадагтай Каролина Луиса Вайрагаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 11 сарын 4-11 хооронд хэрэгжүүлэгч байгууллагуудтай холбогдох техникийн уулзалтыг үргэлжлүүлэн хийж гүйцэтгэсэн ба зарим нэг шийдвэрлэх асуудлыг тухай бүр зөвшилцөж шийдлээ. 

Үүний дараа Төсөл хэрэгжүүлэх нэгж нь төслийн 5 үндсэн, 15 дэд бүрэлдэхүүн хэсгийн Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хорооны нийт 26 газар хэлтсийн ажлын төлөвлөгөөг эцэслэж, нэгтгэн боловсрууллаа.


                                                                 ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙСНЭЭР ӨРИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛЖ, ГАДААД ӨРИЙН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭВ

2021-07-06

Монгол улсын Сангийн яам өрийн удирдлага, гадаад хөгжлийн санхүүжилтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллаж, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

2021-07-02

Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны хооронд ажиллав. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилттэй танилцаж үнэлгээ өгөх, ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэх, дэмжлэг үзүүлэх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЛАА

2021-06-30

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хөгжлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар шинэчлэн батлаад байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН СУДАЛГАА, ЗӨВЛӨМЖИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-06-23

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын болон дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, олон улсын мэргэжлийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт судалгаа хийлээ.

“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ” ЦАХИМ СУРГАЛТ

2021-06-16

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалтыг 2021 оны 2-р сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагчид оролцсон байна. 

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Бусад мэдээ »