САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ТӨСЛИЙН ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

2018-03-06

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт, Сангийн сайдын зөвлөх К.Дэмбэрэл нар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яамны хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх” болон “Экспортыг дэмжих төсөл”-ийн хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөөтэй танилцаж тодорхой үүрэг чиглэл өгөв.

Энэ хоёр төслийн өдөр тутмын хэрэгжилтийг хариуцаж ажиллаж байгаа Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд дараах асуудлыг танилцуулав. Үүнд:

  • Төслийн хүрээнд дагаж мөрдөх бүх заавар, журмууд
  • Төслийн хэрэгжилтэд хэрэгжүүлэгч байгууллагуудын үүрэг, оролцоо
  • Төслийн 2017 оны гүйцэтгэл болон 2018 онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүд
  • Төслийн хяналт-шинжилгээ үнэлгээ, хянах хүрээ
  • Төслийн тайлангууд

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төслийн захирал С.Наранцогт, Сангийн сайдын зөвлөх К.Дэмбэрэл нар дараах үүрэг зөвлөмж өгөв. Үүнд:

  1. Дэлхийн банктай хамтран баталсан заавар, журмыг мөрдөн ажиллах;
  2. Дэлхийн банкны ажлын хэсгийн уулзалтуудад хэрэгжүүлэгч байгууллагууд ажил хэрэгч, бэлтгэлтэй оролцож асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, үр дүнг анхаарч байх; 
  3. Хэрэгжүүлэгч байгууллагууд баталсан арга хэмжээг хугацаанд нь чанартай хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
  4. Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх төслийн хамт олон болох;
  5. Төслийн зөвлөх үйлчилгээг шаардлага хангасан дотоодын зөвлөхүүдээр хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллах;
  6. Төслийн хэрэгжилтийн хүрээнд гарч болох аливаа бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг цаг тухайд мэдэгдэж шийдвэрлүүлж байх.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙСНЭЭР ӨРИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛЖ, ГАДААД ӨРИЙН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭВ

2021-07-06

Монгол улсын Сангийн яам өрийн удирдлага, гадаад хөгжлийн санхүүжилтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллаж, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

2021-07-02

Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны хооронд ажиллав. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилттэй танилцаж үнэлгээ өгөх, ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэх, дэмжлэг үзүүлэх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЛАА

2021-06-30

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хөгжлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар шинэчлэн батлаад байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН СУДАЛГАА, ЗӨВЛӨМЖИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-06-23

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын болон дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, олон улсын мэргэжлийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт судалгаа хийлээ.

“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ” ЦАХИМ СУРГАЛТ

2021-06-16

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалтыг 2021 оны 2-р сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагчид оролцсон байна. 

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Бусад мэдээ »