БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХ, АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-03-14

Төслийг хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагч зөвлөх, ажлын хэсгийн гишүүдэд зориулж сургалт зохион байгуулав. Сургалтын зорилго нь төслийг хэрэгжүүлэгч ажилтнууд төслийн хүрээнд дагаж мөрдөх бүх бичиг баримт, хэрэгжүүлэх горимыг мэддэг байх, Дэлхийн банкны ажлын хэсэг болон хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагын уулзалтууд ажил хэрэгч болгоход туслах, төслийн хүрэх үр дүн аль болох хурдан биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал байсан. 

Сургалтад дараах асуудлуудыг хамруулав. Үүнд:

  • Төслийн хүрээнд дагаж мөрдөх үндсэн бичиг баримтууд
  • Төслийн 2018 оны батлагдсан ажлын төлөвлөгөө
  • Төслийн 2018 оны батлагдсан худалдан авалтын төлөвлөгөө
  • Дэлхийн банк болон хэрэгжүүлэгч байгууллагын оролцоо
  • Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар, зөвлөхийн бус үйлчилгээний тодорхойлолт, барааны техникийн тодорхойлолт хэрхэн боловсруулах
  • Үр дүнгийн гэрээний заалтууд, гэрээний удирдлага
  • Гэрээг сунгах, цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан, шат дараалал
  • Зохицуулагч зөвлөхийн үүрэг оролцоо, хариуцлага
  • Дэлхийн банкны сургалтын заавар зөвлөмж
  • Сургалтыг зохион байгуулахад дагаж мөрдөх заавар, ашиглах маягтууд
  • Төслийн мөнгөн урсгал, зарцуулалт
  • Төлбөр гүйцэтгэхэд шаардлагатай санхүүгийн бичиг баримтууд, тавигдах шаардлага
  • Төслийн тайлангууд, санхүүгийн хяналт шалгалтууд
  • Хяналт-шинжилгээ үнэлгээний үндсэн ойлголтууд
  • Хяналт-шинжилгээ үнэлгээнд өргөн хэрэглэгддэг нэр томьёо
  • Хяналт-шинжилгээ үнэлгээний маягтууд
  • Хяналт-шинжилгээний тайлан
  • Үнэлгээний тайлан, дагалдах хавсралтууд
  • Төслийн эцсийн тайлан
  • Хяналт-шинжилгээний хүрээнд анхаарах асуудлууд
  • Төслийн хүрэх үр дүнг дүгнэх хамрах хүрэх, шалгуур үзүүлэлтүүд
  • Асуулт, тодруулга, хариулт

Сургалтад нийт 4 байгууллагыг төлөөлж  40 зохицуулагч зөвлөхүүд, хэрэгжүүлэгч байгууллагын ажлын хэсгийн гишүүд оролцсон бөгөөд сургалтын үр дүнд оролцогчид сэтгэл хангалуун байлаа.


ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

БАНКНЫ БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛЖ БАЙНА

2021-06-02

Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороо (СЗХ) Дэлхийн Банкны "Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх" төслийн хүрээнд СЗХ-ны зохицуулалтын салбар болох банкны бус санхүүгийн зах зээлүүдийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах, СЗХ-ны байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ ЗОХИЦУУЛАГЧ ЗӨВЛӨХҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2021-05-28

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан “Төслийн хэрэгжилтийн явц” сургалтыг Төслийг хэрэгжүүлэх нэгж зохион байгуулав. Энэхүү сургалтын зорилго нь төслийн хэрэгжилтийн явцыг бүрэлдэхүүн тус бүрээр нарийвчлан ярилцах, санал зөвлөмж солилцох боломжийг бүрдүүлэх явдал байв. Сургалтын хүрээнд дараах асуудлуудаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Үүнд: 

ТӨЛБӨР ТООЦООГ ЦАХИМЖУУЛАХ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН САН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

2021-05-25

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг цахимжуулах, хөгжлийн шинэ шатанд гаргах санаачилгуудыг дэмжин ажиллаж байна. 

ТӨСВИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХАД МАТЕМАТИК ЗАГВАРЧЛАЛЫГ АШИГЛАЖ БАЙНА

2021-05-19

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН АРГА, ХЭРЭГСЭЛ; СУДАЛГААНЫ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтэс нь төсвийн бодлого боловсруулахад эдийн засгийн математик загварчлалыг илүү бүтээлчээр ашиглах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

ДЭЛХИЙН БАНКНЫ ХҮСЭЛТЭЭР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН СИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛОВ

2021-05-13

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн Нийгмийн хамгааллын системийг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Дэлхийн банкны хүсэлтээр цахим уулзалтыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдав.

Бусад мэдээ »