ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛАВ

2018-03-06

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь үндсэн 5 бүрэлдэхүүн хэсэг, 15 дэд бүрэлдэхүүн хэсэгтэй. Төслийг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны нийт 26 газар хэлтэст хэрэгжүүлж байна.

Хэрэгжүүлэгч олон байгууллага байгаа тул тэдний оролцоог хангах, төслийг үр дүнтэй, үр ашигтай зохион байгуулах хүрээнд Төслийн ажлын хэсгийг байгуулж, батлууллаа. 

Ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 2 сарын 20-ны өдрийн А20 дугаар тушаалаар батлуулав. Ажлын хэсгийн зорилго нь байнгын удирдлагаар хангаж, ажлын төлөвлөгөө, удирдамж боловсруулах, үнэлгээний хороонд ажиллах, бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтийн тайлан, ажлын үр дүнг хариуцаж ажиллах зорилготой. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын хэсэгт ажиллах гишүүдийн саналыг албан ёсоор ирүүлсэн байна. 

Төслийг үр ашигтай, үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад төслийн оролцогч талуудын төлөөллийг тодорхойлж, эрх үүргийг танилцуулснаар цаг алдалгүй шийдвэр гаргах, удирдлагад танилцуулах боломж бүрдэнэ. 


ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙСНЭЭР ӨРИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛЖ, ГАДААД ӨРИЙН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭВ

2021-07-06

Монгол улсын Сангийн яам өрийн удирдлага, гадаад хөгжлийн санхүүжилтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллаж, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

2021-07-02

Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны хооронд ажиллав. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилттэй танилцаж үнэлгээ өгөх, ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэх, дэмжлэг үзүүлэх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЛАА

2021-06-30

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хөгжлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар шинэчлэн батлаад байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН СУДАЛГАА, ЗӨВЛӨМЖИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-06-23

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын болон дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, олон улсын мэргэжлийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт судалгаа хийлээ.

“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ” ЦАХИМ СУРГАЛТ

2021-06-16

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалтыг 2021 оны 2-р сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагчид оролцсон байна. 

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Бусад мэдээ »