ТӨСӨВ САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

2018-03-06

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг танилцуулах арга хэмжээг Сангийн яам, Дэлхийн банктай хамтран амжилттай зохион байгууллаа. 

Уг арга хэмжээнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Жэймс Андерсон, мөн хэрэгжүүлэгч байгууллагууд болох Сангийн яам,  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах хорооны төлөөлөгчид оролцлоо. 

Арга хэмжээг хоёр үе шаттай зохион байгуулсан ба танилцуулах арга хэмжээг үдээс өмнө зохион байгуулсан бол үдээс хойш хэрэгжүүлэгч байгууллагын техникийн уулзалтыг зохион байгууллаа. Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь 2011 оноос 2017 онд амжилттай хэрэгжүүлсэн Дэлхийн Банкны Олон салбарыг хамарсан техник туслалцааны төслийн хоёрдугаар үе шатны үргэлжлэл төсөл ба танилцуулах арга хэмжээнд энэ төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан оролцогч байгууллагуудын төлөөлөл үг хэлж, туршлага, сэтгэгдлээсээ хуваалцлаа. 

Төсөл нь Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх болон зарлагын удирдлагын чанарыг сайжруулахад Монгол Улсын Засгийн Газарт дэмжлэг үзүүлэх зорилготой ба үндсэн 5 бүрэлдэхүүн хэсэгтэй.

Бүрэлдэхүүн А: Макро эдийн засаг болон Төсвийн удирдлагыг бэхжүүлэх 

Бүрэлдэхүүн B. Улсын санхүүгийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх 

Бүрэлдэхүүн C. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг сайжруулах  

Бүрэлдэхүүн D. Нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх

Бүрэлдэхүүн E. Төслийн удирдлага ба Хяналт шинжилгээ

Төсөл нь төсөв, санхүү, нийгмийн салбарын хүрээнд хэрэгжих бөгөөд улсын салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодлого боловсруулах, дүн шинжилгээ хийх, чадавхыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ. Санхүү болон хөрөнгө оруулалтын чадавх сайжруулах, арга хэрэгслийг бий болгох, түүнчлэн нийгмийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт чиглүүлснээр зарлагын хуваарилалтын үр ашиг, боломжит зардлын бүтээмжийг дээшлүүлнэ. Төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, зардлын үр ашиг, эрсдэлийн хяналтыг сайжруулснаар эцсийн үр дүнд Монгол улсын иргэд, тэр дундаа зорилтот бүлгийн хүн ам төслөөс үр шим хүртэх боломжтой гэж нээлтэд оролцсон төлөөлөгчид үзэж байна.

Төслийн нээлтийн арга хэмжээнд Дэлхийн Банк, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хорооны 80 гаруй төлөөлөгчид оролцож санал солилцлоо.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ХИЙСНЭЭР ӨРИЙН ДАРАМТЫГ БУУРУУЛЖ, ГАДААД ӨРИЙН ХҮҮГИЙН ЗАРДЛЫГ ХЭМНЭВ

2021-07-06

Монгол улсын Сангийн яам өрийн удирдлага, гадаад хөгжлийн санхүүжилтийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Дэлхийн банктай хамтран ажиллаж, Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАВ

2021-07-02

Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны ажлын хэсэг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 2-ны хооронд ажиллав. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилттэй танилцаж үнэлгээ өгөх, ирэх онд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг хэлэлцэх, дэмжлэг үзүүлэх юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГАДААД ЗЭЭЛИЙН ХӨРӨНГИЙГ АШИГЛАХ, ЭДГЭЭР ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖИХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН САЙЖРУУЛЛАА

2021-06-30

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн дэмжлэгтэйгээр хөгжлийн санхүүжилтийн эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ыг шинэчлэн боловсруулж, Сангийн сайдын 2021 оны 4 дүгээр тушаалаар шинэчлэн батлаад байна. 

МОНГОЛ УЛСЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ХИЙСЭН СУДАЛГАА, ЗӨВЛӨМЖИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-06-23

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын болон дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд, олон улсын мэргэжлийн байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрт судалгаа хийлээ.

“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ” ЦАХИМ СУРГАЛТ

2021-06-16

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” цахим сургалтыг 2021 оны 2-р сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Сургалтад аймаг, нийслэл, агентлаг, УИХ-ын харьяа байгууллагууд болон яамдуудын төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан 210 гаруй албан хаагчид оролцсон байна. 

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ

2021-06-08

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл” болон “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд татварын хууль тогтоомжийг уялдуулан шинэчлэхэд чиглэгдсэн техникийн туслалцаа, чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар үе шаттай төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Бусад мэдээ »