ТӨРИЙН САНГИЙН ГҮЙЛГЭЭГ ЦАХИМААР БАТАЛГААЖУУЛДАГ БОЛЛОО

2022.08.22

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны Төрийн сангийн газраас төлбөрийн гүйлгээний баримтын баталгаажуулалтыг бүхэлд нь цахимаар гүйцэтгэж, хянах боломж бүрдүүлэх “Эрхийн бүртгэлийн сан” www.finance.gov.mn-г хөгжүүлж, ашиглалтад оруулав. Эрхийн бүртгэлийн сан (ЭБС)-г нэвтрүүлснээр төлбөр тооцоог цаасан сууриас цахим хэлбэрт шилжүүлж, цахим гүйлгээг аюулгүй байдал, нууцлалыг хангасан нэг удаагийн нууц үг ашиглан баталгаажуулах, гүйлгээний явцыг цахимаар хянаж хяналтыг сайжруулах, төсөвт байгууллагын ажилтан төрийн санд биечлэн ирэлгүйгээр зайнаас гүйлгээ хийх зэрэг төрийн санг хөгжлийн шинэ шатанд гаргах боломж бүрдүүллээ. Хөгжүүлэлтийг Сангийн яамны харьяа Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, нэвтрүүлэлтийг Сангийн яамны төслийн баг хариуцан ажиллаж байна.

ЭБС нь Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, Татварын Ерөнхий газрын Татварын удирдлагын нэгдсэн систем, Засгийн газрын удирдлагын мэдээллийн систем, Төрийн мэдээлэл солилцооны ХУР зэрэг системүүдтэй холбогдон төрийн сан болон төсөвт байгууллагын албан тушаалтны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, гарын үсгийн мэдээллийг ашиглан Төрийн албаны цалингийн нэгдсэн системийн цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулж байна.

ЭБС-ийн нэвтрүүлэлт хариуцсан төслийн баг 2022 оны эхний хагас жилд багтаан 21 аймаг, 330 сум, нийслэл, 9 дүүрэг, 13 яамны харьяа төрийн сан, төсөвт байгууллагуудын 5,486 баталгаажуулах албан тушаалтнуудыг хамруулан 109 удаагийн танхим ба цахим хосолсон сургалт зохион байгуулж, нэг удаагийн нууц үгээр гүйлгээ цахимаар баталгаажуулах үйл ажиллагааг бүрэн нэвтрүүлж, өнөөдрийг хүртэл 4,312 төсөвт байгууллагын 30,822 удаагийн цалингийн гүйлгээг цахимаар амжилттай баталгаажууллаа.


Мөн Төсвийн хөрөнгө оруулалтын системтэй холбогдон хөрөнгө оруулалтын зарлагын баримтыг ЭБС болон нэг удаагийн нууц үг ашиглан цахимаар баталгаажуулах боломж бүрдүүлж, туршилтаар Боловсролын ерөнхий газар, Дархан-уул аймгуудад амжилттай туршиж, хөрөнгө оруулалтын 50 удаагийн цахим гүйлгээг баталгаажуулав.

Цаашид Эрхийн бүртгэлийн сан нь гадаад валютын гүйлгээний систем, Төрийн сангийн нэгдсэн портал системтэй холболт үүсгэж, тус системээр явагдах төрийн сангийн цахим төлбөрийн гүйлгээг баталгаажуулахад ашиглагдана.  

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »