“ҮР ДҮНД СУУРИЛСАН ЧАДАВХ ХӨГЖҮҮЛЭХ ХҮРЭЭ” ЗӨВЛӨМЖИЙГ ОРЧУУЛАН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД ТАНИЛЦУУЛАВ

2021.09.08

Төсөл хэрэгжүүлэх нэгж Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зорилтот үр шим хүртэгчдийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор “Үр дүнд суурилсан чадавх хөгжүүлэх хүрээ” зөвлөмжийг орчуулан Монгол улсын Сангийн Яам, Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Яам, МонголБанк болон Санхүүгийн Зохицуулах хорооны холбогдох газар, хэлтсүүд зэрэг төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудад хүргүүлэв. Энэхүү хүрээ нь хөгжлийн тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн улс орны өөриймсөг хандлага, сэтгэлгээг төлөвшүүлэх явцыг үр дүнд суурилсан стратеги, хөгжлийн зураглалаар илэрхийлсэн иж бүрэн зөвлөмж бөгөөд Дэлхийн Банк 2009 онд боловсруулжээ. 

Жил бүр хандивлагчид хөгжиж буй орнуудын хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагаанд 20 гаруй тэрбум долларыг зарцуулж байна. Эдгээр хүлээн авагч олон орны хувьд хөгжлийн зорилтоо оновчтой тодорхойлох, тэдгээрийг эрэмбэлэх, гарсан үр дүнд үндэслэн хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх чадавх хязгаарлагдмал байгаа нь хөгжлийн явцад тулгарч буй томоохон саад, бэрхшээлүүдийн нэг юм. 

Дэлхийн өндөр хөгжилтэй, хөгжиж буй 100 гаруй орнууд гарын үсэг зуран нэгдсэн тусламжийн үр ашгийг сайжруулах Парисын тунхаглалд “ . . . хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төлөвлөх, удирдах, гүйцэтгэх, үр дүнг тооцох чадвар чухал” болохыг тэмдэглэжээ. 

Энэхүү тунхагт хөгжиж буй орнуудын чадавхыг хөгжүүлэх явдал нь хөгжлийн стратегийн цөм зорилт хэмээн онцлов. Түүнчлэн “чадавх”-ыг түлхүүр солилцох гэрээ мэт гаднаас шууд бэлнээр оруулах боломжгүй бөгөөд энэ нь хандивлагч болон тэдний мэргэжилтнүүдийн мэдлэг, арга техникийн дэмжлэгтэйгээр дотоод санал, санаачилгаар өрнөдөг үйл явц юм хэмээн үзэж байна. 

         

Үр дүнд суурилсан чадавх хөгжүүлэх хүрээ дараах үе шатаар харилцан хамааралтай, системтэй хөгжих боломжийг бүрдүүлдэг. Үүнд: 

  • Чадавхыг үнэлэн гол хүндрэл үүсэж буй асуудал, хэрэгцээг тодорхойлно
  • Хөтөлбөрийн бүрэн хэрэгжилтийн явцад оролцогч талуудыг идэвхжүүлэх, доороос хөтлөгдсөн санал санаачилгыг дэмжинэ 
  • Иргэд олон нийт, бүс нутаг, улс орны хэмжээнд ашиглах чадавхыг хөгжүүлэх стратегийг тодорхойлно
  • Хөтөлбөрийн загварт үйл явцыг хянах үзүүлэлтүүдийг шигтгэн, шаардлагатай тохиолдолд хувьсан өөрчлөгдөх менежментийн хүрээнд хөтөлбөрийг шинэчлэх боломж бүрдэнэ
  • Хөтөлбөрийн хүрсэн үр дүн болон үр дүнд чиглэсэн бодит хэрэгжилтийг хэмжинэ
  • Олон төрлийн оролцогч талууд, мэргэжилтнүүд, хандивлагчидтай үр дүнтэй харилцах суурийг бүрдүүлнэ
  • Хэрэгжилтийг сайжруулахын тулд юу нь болж, юун болохгүйг байгааг тодорхойлох, харьцуулан дүгнэх боломжийг бүрдэнэ

                          

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудад зөвлөмжийг танилцуулах нь хандивлагч болон хэрэгжүүлэгч, оролцогч талууд ижил ойлголттой болох, төслийн хүрээнд зохион байгуулж буй техникийн туслалцаа, чадавх хөгжүүлэх үйл ажиллагаануудын уялдааг сайжруулах нөхцөл бүрдэх юм. 

Орчуулгын pdf хувилбарыг энд дарж татаж авна уу.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »