Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023-01-11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Сангийн яам нь төсөв, санхүүгийн чиглэлийн улс орон даяар ашигладаг 10 гаруй мэдээллийн системийг хариуцан ажилладаг. Салбар бүрт цахим засаглал эрчимжэхийн хэрээр эдгээр системүүд хооронд мэдээлэл солилцохоос гадна бусад төрийн байгууллагуудын системд мэдээлэл дамжуулах, мэдээлэл татах шаардлагууд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. 

Системийн эхний хувилбарыг 2022 оны 7-р сард нэвтрүүлснээс хойш 6 сарын хугацаанд платформд 20 мэдээллийн систем бүртгэж, тэдгээрийн 56 мэдээлэл дамжуулах веб сервис хөгжүүлэн нэвтрүүлээд байна. Мөн дээрх хугацаанд эдгээр сервисүүдийг 10’000 гаруй удаа дуудаж ашигласан байна. Нэгдсэн платформд холбогдсон системүүд болон веб сервисүүдийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор танилцах боломжтой (https://esb.mof.gov.mn/systems).


Сүүлийн хагас жилийн хугацаанд системд шинэ хөгжүүлэлт нэмэлт сайжруулалтууд хийгдсэнээр илүү олон төрлийн өгөгдлийн эх үүсвэр болон системүүдийг холбох боломж бүрдээд байна. Үүнд:

  • Эх системүүд дээрх REST болон SOAP төрлийн веб сервисүүдийг платформын стандартад хөрвүүлэн веб сервис үүсгэх
  • Oracle, MSSQL, MySQL, MariaDB зэрэг өгөгдлийн сангуудаас веб сервис үүсгэх.
  • Файл төрлийн өгөгдлийн сангаас мэдээлэл татах, сервис үүсгэх

Мөн платформын бас нэг давуу тал нь эх системийн програмчилалын хэл, технологиос үл хамааран код бичилгүйгээр богино хугацаанд, хялбараар веб сервис үүсгэж, удирдах боломжийг олгодог бөгөөд бид дараагийн ээлжинд төрийн мэдээлэл солилцох ХУР системтэй холбохоор ажиллаж байна. Ингэснээр Сангийн яамны мэдээллийн системүүдийг бусад төрийн байгууллагуудын олон зуун сервис, системүүдтэй нэгдсэн гарц, стандартаар холбох боломж бүрдэнэ.





МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023-01-20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023-01-11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

“Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа

2022-12-14

Монгол улсын Сангийн яам “Төр, хувийн хэвшлийн түншлэл”-ийн  тухай хуулийн төсөл боловсруулах ажлыг Европын Холбооны санхүүжилтээр Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Монгол улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн техник туслалцааны хүрээнд дотоодын зөвлөх, хуульчидтай хамтран эхлүүлж, хуулийн төслийн  үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан. 

Сангийн яамны сүлжээний дэд бүтэц, тоног төхөөрөмж, системүүдийг шинэ дата төвд байршуулав

2022-12-12

Сангийн яам нь 2011 онд шинэ барилгад нүүж орсноос хойш тусгай зориулалтын серверийн өрөөнд сервер, сүлжээ болон системийн тоног төхөөрөмжөө байршуулан мэдээлэл технологийн үйл ажиллагааг өргөжүүлэн иржээ. Серверийн өрөөний уламжлалт зохион байгуулалт нь дата төвийн стандартыг хангаж чадаагүйгээс хэт халах, цахилгаан эрчим хүчний дутагдалд орох, биет аюулгүй байдлын хамгаалалт сулрах, үүнээс үүдэн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа алдагдах зэрэг эрсдэлүүдтэй байдаг. Эдгээр эрсдэлийг арилгах, бууруулахад стандартын шаардлага хангасан дата төв зайлшгүй шаардлагатай бөгөөд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй олон улсын стандартад нийцсэн шинэ Дата төвийг Сангийн яам 2022 онд ашиглалтад оруулсан.

ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БАТЛАГДСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ХОЛБОГДОХ ЖУРАМ, АРГАЧЛАЛЫГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

2022-12-06

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 2010 онд анх батлагдсанаас хойш тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай хөрөнгийн үнэлгээ, зохион байгуулалт, чанарын хяналтын асуудлаар холбогдох журам, аргачлалыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас шинэчлэн боловсруулж байна.   

МОНГОЛ УЛСАД АККРУЭЛ СУУРЬТ УСНББОУС-ЫГ НЭВТРҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛААД БАЙНА

2022-11-30

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Монгол Улсад аккруэл суурьт Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ыг нэвтрүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, эдийн засгийн шинэчилсэн ангилал болон дансны нэгдсэн жагсаалтын төслийг боловсруулаад байна. 

Бусад мэдээ »