Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

Дэлхийн банкнаас Монгол Улсын Төсвийн зарлага ба санхүүгийн хариуцлага (ТЗСХ)-тай байдлын эхний үнэлгээг 2015 онд хийсэн бол хоёр дахь үнэлгээг Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд 2021 онд хийж гүйцэтгэсэн. Тус үнэлгээ нь 2015 оноос хойш манай улсын төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоонд гарсан ахиц дэвшлийг тодорхойлж суурь түвшнийг шинэчлэн тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд үнэлгээний тайланд дурдсанаар нийт 12 үзүүлэлтийн оноо дээшилж, 13 үзүүлэлтийн оноонд өөрчлөлт ороогүй бол 3 үзүүлэлтийн оноо буурсан байна. 

Сангийн яамны зүгээс ТСУ-ын шинэчлэлийн стратегийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, тухайлбал, төсөвт иргэдийн оролцоог хангаж төсвийн ил тод байдлыг сайжруулсан, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн хяналтыг чангатгасан, цалин хөлсний төсөвлөлтийг боловсронгуй болгосон зэрэг нь ТЗСХ-тай байдлын үнэлгээний оноог өсгөхөд нөлөөлсөн билээ. Үүнд Сангийн яамны хүчин чармайлтаас гадна Европын холбоо, Дэлхийн банкны техник туслалцаа, оролцоо чухал хувь нэмэр оруулсан юм. 

Манай улсын төрийн санхүүгийн удирдлагад ахиц дэвшилтэй  зүйл олон байгаа боловч ТЗСХ-ын үнэлгээний тайланд дурдсанчлан анхаарч сайжруулах шаардлагатай асуудлууд байсаар байна. Ялангуяа төсвийг дунд болон урт хугацаагаар төлөвлөх замаар төсвийн тогтвортой байдлыг баталгаажуулах, бодлого ба төсвийн уялдаа холбоог хангах, төсвийн зарцуулалтын үр дүн, үр ашигт үнэлгээ, дүн шинжилгээ хийж сахилга батыг сайжруулах, нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартын дагуу хөтөлж тайлагнах шаардлагууд байсаар байна. Дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор төрийн санхүүгийн шинэчлэлийн талаар дараагийн 4 жилд баримтлах “Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, 2023-2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулсан бөгөөд доорх 7 бүлэгт хамаарах асуудлуудыг тусгаад байна. 


Энэ хүрээнд төсөв санхүүгийн удирдлагын тогтолцоо, түүний үйл ажиллагааг Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдуулах, олон улсын жишиг, стандартад нийцүүлэн сайжруулах зорилгоор “Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөө”-нд тусгагдсан холбогдох бүлэг, арга хэмжээг хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтний бүрэлдэхүүн бүхий Ажлын хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн цуврал хурлыг зохион байгуулсан. Цаашид ТСУ-ын шинэчлэлийн стратеги, түүнийг 2023-2026 онуудад  үргэлжлүүлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг эцэслэн боловсруулж Сангийн сайдын тушаалаар шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангах ажлыг үе шаттай зохион байгуулахаар ажиллаж байна.

 


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »