ТӨСВИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД ЗОРИУЛАН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН УЛИРАЛ ТУТМЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГ БЭЛТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

2021.09.01

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл нь Макро эдийн засгийн бодлогын арга, хэрэгсэл; судалгааны чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтэст амжилттай хэрэгжиж байна. Макро эдийн засгийн бодлогын хэлтэст төслөөс үзүүлж буй дэмжлэгийн нэг үндсэн чиглэл нь макро эдийн засгийн тооцоо, шинжилгээний чиглэлээр олон улсын хэмжээнд болон дотоодын ижил төстэй байгууллагуудын хэмжээнд шинээр нэвтэрч буй болон үр дүнтэй ашиглагдаж буй загвар; арга, хэрэгслүүдийг шинээр нэвтрүүлэх буюу өөрийн байгууллагын онцлогт нийцүүлэн хөгжүүлэхэд чиглэгддэг. 

Энэ ажлын хүрээнд дотоодын зөвлөх ДСЕТ (Динамик стохастик ерөнхий тэнцвэрийн загвар) загвар хөгжүүлэн үйлдвэрлэлийн зөрүү, инфляцын хазайлт, хүүний түвшний өөрчлөлт, экспорт болон валютын ханшийн хэлбэлзэл гэсэн таван үзүүлэлтийн хүрээнд 2000-2019 оны улирлын тоон мэдээллийн өгөгдөлд тулгуурлан сүүлийн жилүүдэд манай оронд тохиолдсон эдийн засгийн уналт болон сэргэлтийн үеүүдэд төсөв, мөнгөний бодлогын хамааралтай бодлогын шийдвэрүүд хэрхэн харилцан нөлөөлснийг тодорхойлсон. 

Түүнчлэн ОУВС-гийн “Засгийн газрын санхүүгийн статистикийн гарын авлага 2014”-г ашиглан төсвийн үзүүлэлтүүдийг тооцон макро эдийн засгийн шинжилгээ хийх гарын авлага боловсруулах ажлыг дотоодын зөвлөх хийж гүйцэтгэлээ. Энэ мэтчилэн макро эдийн засгийн тооцоо, шинжилгээний загвар; арга, хэрэгслийн хөгжүүлэх хүрээнд төслийн дэмжлэгтэйгээр нийт 9 бүтээгдэхүүн гараад байна. Эдгээр бүтээгдэхүүн нь Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн судалгааны чадавхыг бэхжүүлэхэд бодит дэмжлэг болж чадлаа. Үүний нэг жишээ бол тус хэлтсээс санаачлан улирлан тутам бэлтгэн хэвшүүлж буй ЭДИЙН ЗАСГИЙН УЛИРАЛ ТУТМЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАН юм. 


Энэ тайлан нь төсвийн бодлогын үүднээс макро эдийн засгийг 1) Бодит сектор; 2) Төсвийн сектор; 3) Мөнгө, санхүүгийн сектор; 4) Гадаад сектор гэж 4 ангилан тус бүрд нь өнгөрсөн улиралд болсон чухал үйл явдлууд, тэдгээрийн үзүүлсэн нөлөө, хүргэсэн учир шалтгааны талаар тайлбарлан бичиж, авбал зохих арга хэмжээний тухай бодлогын зөвлөмж өгдөг. 

Жишээлбэл, Төсвийн сектор бүлэг нь “Төсвийн бодлого”, “Төсвийн тогтвортой байдал” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Төсвийн бодлого хэсэгт Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлд бүрэлдэхүүн хэсэг, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр ангилан шинжилгээ хийдэг бол Төсвийн тогтвортой байдал хэсэгт Төсвийн тогтвортой байдлын хүрээнд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл, Засгийн газрын нийт өрийн тогтвортой байдлын шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг. Мөн дэлхийн эдийн засгийн талаарх тойм мэдээлэл, бодлого боловсруулагчдын хувьд анхаарах асуудлын талаар 5 дахь бүлгээр оруулжээ. 


Эдийн засгийн амьдралд болж өнгөрсөн үйл явдлыг ийнхүү төсвийн бодлогын ач холбогдлын хүрээнд шинжлэн тайлагнадаг болсон нь дараахь ач холбогдолтой. Үүнд: 

  1. Төсвийн бодлого боловсруулж, хэрэгжилтийг нь хангахад оролцож буй албан хаагчид макро эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хандлагын талаар ижил түвшинд мэдээлэлтэй байна;
  2. Өмнөх улирлын шинжилгээний үе дэх макро эдийн засгийн нөхцөл байдал шинэ тайлант хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан дүгнэлт хийнэ;
  3. Макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн талаарх төсөөлөлд өөрчлөлт оруулж болохуйц эрсдэлүүдийг тодорхойлж, шинээр үүссэн нөхцөл байдал, эдийн засгийн шокийн эсрэг хэрхэн хариу авбал зохилтой талаар бодлогын зөвлөмж гаргадаг болно;
  4. Бодлого боловсруулагчид макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн ирээдүйн хандлагын талаар илүү тодорхой мэдээлэлтэй байна;
  5. Макро эдийн засгийн нөхцөл байдал төсвийн бодлогын хэрэгжилт, төлөвлөлтөнд хэрхэн нөлөөлөх асуудлаар илүү зохион байгуулалттай, үр дүнтэйгээр хэлэлцэнэ;
  6. Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаарх түүхэн мэдээллийн сан тайлан хэлбэрээр бүрдэнэ. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »