ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ, ШИЛЭН ДАНСНЫ СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2021.08.11

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны хууль эрхзүйн орчныг сайжруулах, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд шинэчлэлт хийхээр зорилт тавин ажиллаж байна. 

Энэ зорилтын хүрээнд Сангийн яам (i) Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, (ii) Шилэн дансны тухай хууль болон холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах, (iii) Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинэчлэн хөгжүүлэх ажлуудыг эхлүүлээд байна.

Төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажил, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр Шилэн дансны тухай хуулийг цогц байдлаар шинэчлэн найруулах, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд хууль, журамд шинэчлэл хийснээр дараах эерэг үр дагавар бий болно. Үүнд:

  1. Мэдээлэл байршуулах байгууллага болон мэдээллийг давхардалгүйгээр оновчтой болгож тодорхойлно. Хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах байгууллагын нэршил (хуулийн этгээдийн ангилал, хэлбэр)-ийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэн тодорхойлсноор хууль хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн субъект, тэдгээрийн байршуулах мэдээлэл, эрх, үүрэг, хариуцлага тодорхой болж, холбогдох бусад хууль тогтоомжоор тогтоосон нэр томьёоны ойлголтын зөрүү арилна;
  2. Байршуулах мэдээллийн давхардал арилж, ажлын ачаалал буурч, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахуйц баталгааг бүрдүүлнэ. Хуульд заасан шилэн дансны мэдээллийн цар хүрээ, мэдээлэл байршуулах хугацаа, давтамж илүү оновчтой болж төсөв, санхүүгийн талаар олон нийт мэдээлэл хайх, хүлээн авахад хялбар, ойлгомжтой болно. Мөн нэг мэдээллийг олон байгууллага тайлагнадаг чиг үүргийн давхардлыг арилгаснаар хууль хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудын ажлын ачаалал багасаж, зардал буурна;
  3. Хяналт, хариуцлагын тогтолцоо иж бүрэн болно. Хууль хэрэгжүүлэгч бүх байгууллагын шилэн дансны үйл ажиллагаанд дотоод хяналт хийхээр хуульд нэмэлт оруулснаар хууль хэрэгжүүлэхэд гарч болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэс болно;
  4. Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан нь Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй, хөдөлмөрийн гэрээ, контрактын хүрээнд ажиллаж буй Шилэн дансны тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн бусад этгээдэд хүлээлгэх хариуцлагыг орхигдуулсан нь хуулийг сахин биелүүлэхгүй байх үр дагаврыг бий болгож байна. Иймд хариуцлагын тогтолцоог бүрэн гүйцэд томьёолж хуульчилснаар төсвийн сахилга батыг сайжруулах нөхцөл бүрдэх юм.

Мөн Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг хууль эрхзүйн хэрэгжилтийг бүрэн хангахуйц, иргэдэд энгийн ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байдлаар шинэчлэл хийхээр “Vertexmon” ХХК-тай хамтран хөгжүүлэлтийг эхлэн ажиллаж байна.

Шилэн дансны хууль эрхзүйн зохицуулалт болоод системийг ийнхүү шинэчилснээр Монгол Улсын төсвийн нээлттэй байдлын үнэлгээг сайжруулах төдийгүй төсвийн ил тод байдлыг бэхжүүлж иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх эерэг нөлөө үзүүлэх юм. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »