ТӨЛБӨР ТООЦООГ ЦАХИМЖУУЛАХ ЭРХИЙН БҮРТГЭЛИЙН САН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

2021.05.25

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн Банктай хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд төрийн сангийн төлбөр тооцооны үйл ажиллагааг цахимжуулах, хөгжлийн шинэ шатанд гаргах санаачилгуудыг дэмжин ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд Сангийн яамны Төрийн сангийн газраас төлбөрийн гүйлгээний баримтын баталгаажуулалтыг бүхэлд нь цахимаар гүйцэтгэж, хянах боломж бүрдүүлэх “Эрхийн бүртгэлийн сан” www.finance.gov.mn системийг хөгжүүлж, системийн эхний хувилбарыг ашиглалтад оруулав. Эрхийн бүртгэлийн сан системийг нэвтрүүлснээр төлбөр тооцоог цаасан сууриас цахим хэлбэрт шилжүүлж, цахим гүйлгээг аюулгүй байдал, нууцлалыг хангасан нэг удаагийн нууц үг ашиглан баталгаажуулах, гүйлгээний явцыг цахимаар хянаж хяналтыг сайжруулах, төсөвт байгууллагын ажилтан төрийн санд биечлэн ирэлгүйгээр зайнаас гүйлгээ хийх боломж бүрдүүлэх зэрэг нь төрийн сангийн үйл ажиллагааны шинэчлэлийн чухал хэсэг болох юм. Системийн хөгжүүлэлтийг Сангийн яамны харьяа Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, нэвтрүүлэлтийг Сангийн яамны төслийн баг хариуцан ажиллаж байна. 

 

Уг системийн эхний хувилбарыг 2020 оны 12 сард ашиглалтад оруулж, системд 4,441 төсөвт байгууллагын 8,305 эрх бүхий албан тушаалтныг бүртгэн авч, тэдгээрийн мэдээлэлд автоматаар болон гараар өөрчлөлт оруулах, эрх бүхий албан тушаалтныг баримт бичигт тохиргоо хийх, албан тушаалтныг бүртгэн авч, тэдгээрийн гарын үсгийг баталгаажуулах мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэв. Эрхийн бүртгэлийн сан систем нь Төрийн албаны зөвлөлийн Хүний нөөцийн удирдлагын систем (ХНУС), Татварын Ерөнхий газрын Татварын удирдлагын нэгдсэн систем (ТУНС), Төрийн сангийн үндсэн систем болох Засгийн газрын удирдлагын мэдээллийн систем (ЗГСУМС)-тай веб сервисээр холбогдон мэдээллийн сан дахь бүртгэлийг шинэчлэх боломжтой бөгөөд системийг бүх шатны төрийн сангийн 974 системийн хэрэглэгч идэвхтэй ашиглаж байна. Нэвтрүүлэлт хариуцсан төслийн баг системийн хэрэглэгч нарт өдөр тутмын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ системийн хэрэглэгч нарт зориулан оны эхнээс нийт 6 удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулав.

 

2021 оны эхний хагас жилд багтаан системийн дараагийн шатны нэвтрүүлэлт буюу Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-тай холбогдон, баталгаажуулах эрх бүхий хэрэглэгчийн бүртгэлийг тулгах, цалингийн гүйлгээг цахимаар баталгаажуулах, баталгаажуулалтын лог тайлан харах зэрэг хөгжүүлэлтүүд хийгдэж, туршилтын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Цаашид Эрхийн бүртгэлийн сан нь Валютын систем буюу гадаад валютын гүйлгээний систем, Төрийн сангийн нэгдсэн портал системүүдтэй холболт үүсгэж, тус системээр явагдах төрийн сангийн цахим төлбөрийн гүйлгээг баталгаажуулахад ашиглагдана.  


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »