“УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ҮНЭЛЭХ, ЭРЭМБЭЛЭХ, СОНГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ БА АРГАЧЛАЛУУД”, ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ

2021.01.27

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд  Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 28 дугаар зүйлийн 28.11 дэх заалтын дагуу Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах зорилтын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох, эрэлт хэрэгцээг тодорхойлох, тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт зардлыг тооцох, аргачлал болон энэхүү үйл ажиллагааг зохицуулсан журмыг боловсруулан батлуулсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрэлт, хэрэгцээ, нийгмийн ач холбогдлын дагуу зөв сонгох, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгөх, эрэмбэлэхгүйгээс үүдэн зарим төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилтийн үр ашгийг бууруулах зэрэг нөхцөл байдал үүсдэг. Төсвийн хөрөнгө оруулалтын газар нь төслийн зөвлөхүүдтэй хамтран  “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлж, эрэмбэлэх үйл ажиллагааны журам”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслийг дахин үнэлэх аргачлал”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох аргачлал”, “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох аргачлал”, боловсруулж Сангийн сайдын 2018 оны 295 тоот тушаалаар батлуулсан.

Аргачлал нь одоогийн хууль эрх зүйн орчинд бүрэн нийцсэн, төсвийн төлөвлөлтийн цаглабарын дагуу ашиглагдах бөгөөд хөрөнгө оруулалтын жилийн төлөвлөлтийг дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогуудтай уялдуулж боловсруулахаас гадна хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх чадавхыг сайжруулж байгаа нь давуу тал болж байгаа юм. Мөн төслүүдийн бүрэн өртгийг тооцох, төлөвлөлтийн үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлснээрээ онцлог болсон. 

Мөн батлагдсан журмын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, санхүүжилтийг ил тод, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогчдыг хариуцлагатай болгох, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх веб /www.publicinvestment.gov.mn/-д суурилсан, гар утасны “төсвийн хөрөнгө оруулалт” апликэйшн бүхий системийг хөгжүүлсэн бөгөөд олон нийтийн хэрэглээнд бүрэн нэвтрүүлж одоогоор 1,937 хэрэглэгч системийг ашиглаж байна.


Аргачлал болон цахим системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд 2019-2020 онд жил бүр “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийг ашиглах”  сэдэвт сургалтыг улс орон даяар зохион байгуулсан бөгөөд үүнд аймаг, нийслэл, яамд болон бусад байгууллагуудын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, тайлагналт хариуцсан албан хаагчид оролцсон байна.  

Санхүүжилтийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлсэн нь субьектив нөлөөнөөс сэргийлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хэрэгжүүлэх, ил тод олон нийтийн оролцоог хангах мөн санхүүжилтийн үйл ажиллагааг илүү хариуцлагатай болгох том алхам хийгдэж төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах нэг нөхцөл бий болсон.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »