САНГИЙН ЯАМНЫ МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ШИНЭЧЛЭЛ

2021.01.14

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Сангийн яамны мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, сүлжээний бүтцийн шинэчлэл, аюулгүй байдал,  дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чиглэгдсэн дараах ажлуудыг хийв. Үүнд:

  1. Монгол улсын хэмжээнд болон яаман дотор ашиглагдаж байгаа нийт системүүдэд анализ, дүн шинжилгээ хийх, тэдгээр системүүдийн харилцан холболтыг уялдуулан сайжруулах бичиг баримт боловсруулах;
  2. Системүүдийн өгөгдлийн сангийн зохион байгуулалт, бүтцийг сайжруулах, системийн удирдлагын хяналтыг сайжруулан виртуал төвийг шинээр үүсгэн, оновчтой зохион байгуулах; 
  3. Сүлжээний орчин, түүний хэвийн найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай нэмэлт тоног төхөөрөмж шинээр суурилуулах;
  4. Сангийн яаманд тусгай зориулалтын системүүд болох дуудлага бүртгэлийн систем, цахим архив, сангийн яамны цахим хуудас, И-хуулга зэрэг системүүдийг шинэчлэн хөгжүүлэх; 
  5. Улсын хэмжээнд Төрийн сангийн сүлжээ, систем, түүнтэй холбогдох тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах зэрэг болно.

Нэгдүгээрт: Системүүдэд хийгдсэн анализ, дүн шинжилгээ нь системүүдийн харилцан холболтыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, бичиг баримтыг бэлэн болгоход дэмжлэг болсон бөгөөд энэ төлөвлөгөө,  бичиг баримтын дагуу тус ажлыг хэрэгжүүлэх дараагийн шатны ажлыг эхлүүлэв. Энэ ажил бүрэн хэрэгжсэнээр төсөвт болон төсвийн бус бүх байгууллагууд Сангийн яамны хүрээнд ашиглагдаж байгаа системүүдийг хялбар, шуурхай ашиглах, систем хооронд мэдээлэл гараар шивэгдэхгүй, хурдан шуурхай бөгөөд найдвартай дамжих давуу талтай болно.


Хоёрдугаарт: Сангийн яамны виртуал орчин болон дата төвийн зохион байгуулалт, өгөгдлийн сангийн хяналтын нэгдсэн системийг тохируулсан. Виртуал төвд өгөгдөл хадгалах, шаардлагатай нэмэлт дискүүдийг нэмж, нэн шаардлагатай системүүдийн шилжүүлгийг хийсэн. Эдгээр ажлын үр дүнд олон тусдаа салангид физик сервер дээр байсан программ болон өгөгдлийн сангууд нэгтгэгдэн, нэг дороос удирдахад илүү хялбар, үйл ажиллагааны хувьд илүү найдвартай болсон.
Гуравдугаарт: Сангийн яаманд хэрэглэгдэж буй утастай болон утасгүй сүлжээний орчныг сайжруулсан. Сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүдийг шинээр зохион байгуулж, шинэ нэмэлт тоног төхөөрөмж суурилуулан, сүлжээний аюулгүй байдал болон хэвийн найдвартай үйл ажиллагааны нөөц холболтын тохиргоо (нэг төхөөрөмж нөгөө төхөөрөмжтэй уялдан ажиллаж шаардлагатай үед нэгнийгээ орлон ажиллах зарчим) шинэчлэлтүүдийг хийв. Мөн нэн шаардлагатай байгаа нэмэлт тоног төхөөрөмжүүдийг худалдан авч яамны сервер, мэдээллийн технологийн хүчин чадлыг бэхжүүлсэн.

Дөрөвдүгээрт: Сангийн яаманд тусгай зориулалтын системүүд болох дуудлага бүртгэлийн систем, цахим архив, сангийн яамны цахим хуудас болон И-хуулга программыг шинээр хөгжүүлсэн нь он оноор баазуудыг тусад нь авч явдаг байсан байдал засагдаж тайланг хурдан шуурхай гаргах боломж бүрдэв. Ингэснээр сангийн яамны төрийн сангийн газрын мэргэжилтнүүдийн ажлын бүтээмж эрс дээшилсэн. Мөн цахим архивын нэгдсэн систем боловсруулж файл хадгалах серверийн орчныг бүрдүүлж мэдээлэл найдвартай хадгалах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тавдугаарт: Улсын хэмжээнд Төрийн сангийн сүлжээ, системийн найдвартай ажиллагааг хангах үүднээс төсөл хэрэгжиж эхэлснээс хойш нийт 2200 аж ахуй нэгж, 4576 төсөвт байгууллагын 1,2 сая гаруй хэрэглэгч нар (давхардсан тоогоор) болон орон нутгийн антентай 11, шилэн кабелтай 334, 4G сүлжээний 25 сум, орон нутгийн төрийн сангийн сүлжээний төхөөрөмж зэрэгтэй холбоотой нийт 11,204 дуудлагыг хүлээн авч тулгамдсан асуудал, гэмтэл зэргийг цаг тухайд нь шийдвэрлэн ажилласан. Төслийн дэмжлэгтэйгээр дуудлагад хариулах, холбогдох арга хэмжээг шуурхай авах үүрэг бүхий дуудлагын операторуудыг ажиллуулснаар тулгамдсан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэн, мэдээлэл дамжих хурд сайжирч бүх дуудлагыг бүртгэж сар, улирал, жил тутам тайлан гаргадаг болсон.

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »