ДЭЛХИЙН БАНКНААС ЦАХИМ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020-10-20

Дэлхийн банкны санаачилгаар Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн ээлжит цахим хурал, нээлттэй хэлэлцүүлгийг 2020 оны 10-р сарын 20-ны өдөр Дэлхийн Банкны Улаанбаатар дахь оффист зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн банкны ажлын хэсгийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцож, 2020 оны хэрэгжилт, 2021 оны ажлын төлөвлөгөө, түүнийг боловсруулах бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг солилцов.

Төслийн удирдагч, хатагтай Каролина Вайра цахим хэлэлцүүлгийн үеэр оролцогчдод дараах сэдвүүдээр мэдээлэл, зөвлөмж хүргэв.  Үүнд:

·   Төслийн үр дүнгийн үндсэн болон завсрын хүрээний шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт;

·    Хэрэгжүүлэгч байгууллагуудын цаашид анхаарах асуудлууд, төлөвлөж буй арга хэмжээнүүд;

·    Дэлхийн банкны ажлын хэсгийн төслийн жилийн хэрэгжилтийг үнэлэх ажлын хуваарь;

·    Ирэх оны ажлын төлөвлөгөө боловсруулах, хянах цаг хугацааны төлөвлөгөө;

Хэлэлцүүлгийн арга хэмжээг бүтээлч, үр дүнтэй болгох үүднээс хэрэгжүүлэгч байгууллага бүр 1) Бүрэлдэхүүн хэсгийн 2020 оны хэрэгжилтийн явц, 2) Ирэх 2021 онд хэрэгжүүлэх голлох арга хэмжээнүүд, 3) Төслийн хэрэгжилтэд тулгарч болзошгүй эрсдэлтэй асуудлуудыг тусгасан 3 хуудас танилцуулгыг бэлтгэн Дэлхийн банкны ажлын хэсэгт танилцуулав.

Төслийн удирдагч хатагтай Каролина Вайра болон Дэлхийн банкны төслийн бүрэлдэхүүн хариуцсан шинжээч нар 2020 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар тодруулга авч, ирэх оны ажлын төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах асуудлын талаар тодорхой зөвлөмжүүдийг өгөв.

Хэлэлцүүлгийн үед хуваалцсан мэдээлэл, зөвлөмжүүдийг төслийн зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд холбогдох удирдлагууддаа танилцуулах, ирэх 2021 оны ажлын төлөвлөгөөний төслийг 11 дүгээр сард тохирсон хугацаанд Төслийг хэрэгжүүлэх нэгжид ирүүлэхээр тохиров.

Цахим уулзалт, хэлэлцүүлэг ажил хэрэгч, мэдээлэл авсан, цаашид хийх ажлуудын талаар тодорхой зөвлөмж чиглэл авсан үр дүнтэй арга хэмжээ болов. 

 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН УЛСЫН САЛБАРЫН ДОТООД АУДИТЫН АРГАЧЛАЛЫГ ШИНЭЧЛЭН НЭВТРҮҮЛЭХ НЬ

2020-11-27

Монгол Улсын Сангийн яам санхүүгийн хяналт, дотоод аудит, эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд дараах 2 зорилт тавьсан. Үүнд: (i) Улсын салбарын дотоод аудитын болон эрсдэлийн удирдлагын бодлогын баримт бичгийг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, арга зүйн удирдамж, аргачлал бэлтгэх болон (ii) Улсын салбарын дотоод аудитын бүх шатны нэгжүүдийн чадавхыг бэхжүүлэх шаталсан сургалт, хэлэлцүүлгийг төлөвлөн зохион байгуулах.

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2020-11-05

Төслийн удирдах хороо нь Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” болон Европын холбооны “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн 2020 оны эхний 9 сарын хэрэгжилтийг дүгнэн Дэлхийн банкны холбогдох зөвлөмжийг тусган 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн батлав. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020-11-03

“Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” болон “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн ирэх оны ажлын төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд Төслийг хэрэгжүүлэх нэгж 2020 оны 11-р сарын 02-ны өдөр сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд, төслийн нэгжийн ажилтнууд оролцож дараах сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг хийв.

Төсвийн Ил тод байдал - Хариуцлагатай ирээдүй

2020-11-03

Монгол Улсын Сангийн яамнаас төсвийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг тууштай хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр Монгол Улсын төсвийн эмхэтгэлийг хэвлэмэл хэлбэрээр түгээхээс гадна цахим хэлбэрээр танилцуулах өргөн боломжийг хангаад байнаСангийн яам төсвийн ил тод байдал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг цаашид улам сайжруулах чиглэлийн хүрээнд Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Европын холбоо болон Дэлхийн Банктай хамтран Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Түүнчлэн төсвийн ил тод байдлын талаар олон улсад баримталдаг зарчим, стандартуудыг нэвтрүүлж, хэвшүүлэхээр "Төсвийн ил тод байдлын олон улсын санаачилга" (Global Initiative for Fiscal Transparency) байгууллагын дэмжлэгийг аван идэвхийлэн ажиллаж байна.

ДЭЛХИЙН БАНКНААС ЦАХИМ ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020-10-20

Дэлхийн банкны санаачилгаар Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн ээлжит цахим хурал, нээлттэй хэлэлцүүлгийг 2020 оны 10-р сарын 20-ны өдөр Дэлхийн Банкны Улаанбаатар дахь оффист зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Дэлхийн банкны ажлын хэсгийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцож, 2020 оны хэрэгжилт, 2021 оны ажлын төлөвлөгөө, түүнийг боловсруулах бэлтгэл ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг солилцов.

Төрийн албаны цалингийн мэдээллийг нэг эх үүсвэрээс ашиглаж, нэгдсэн хяналтад шилжих нь

2020-10-16

Нэгдсэн төсвийн урсгал зардлын 20 гаруй хувийг дангаараа эзэлж буй цалин хөлсний зардлын төлөвлөлт, сахилга бат, хяналтыг сайжруулах, цалин хөлсний төлбөр тооцоог хялбаршуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад туслах Төрийн албаны цалингийн нэгдсэн систем нэвтрүүлэх үүрэг даалгаврыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгсөн. Энэ өгсөн үүрэг даалгаврын дагуу Монгол улсын Сангийн яам Төрийн албаны цалингийн нэгдсэн систем (ТАЦНС)-ийг хөгжүүлж, үе шаттайгаар нэвтрүүлэхэд  Дэлхийн Банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл, Монгол улсын Төрийн албаны зөвлөл, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв, Монголбанк, Нийгмийн даатгал, Монголын татварын албатай хамтран ажиллаж байна.

Бусад мэдээ »