ДЭЛХИЙН БАНКНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ВИДЕО ХУРАЛД ОРОЛЦОВ

2020-01-16

Дэлхийн банкны санаачилгаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дэлхийн банкны Улаанбаатар дахь оффист зохион байгуулсан видео хуралд Дэлхийн банкны төслийн багийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцов. Уулзалтаар дараах асуудлыг ярилцав. Үүнд:

- 2019 оны төслийн хэрэгжилтийн товч мэдээлэл 

- 2020 оны ажлын төлөвлөгөөний төсөлд тусгагдсан ажлууд 

- Худалдан авалтын үйл ажиллагаанд анхаарах асуудлууд, 2019 оны 12 сард хийгдсэн худалдан авалтын үйл ажиллагааны шалгалтын урьдчилсан товч мэдээлэл 

- Дунд хугацааны үнэлгээний бэлтгэл ажлууд 

Төслийн хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлсөн ажилтнууд 2019 онд хийсэн ажил, 2020 онд хийхээр төлөвлөж буй ажлаа товч танилцуулав.

Төслийн удирдагч хатагтай Каролина Вайра болон Дэлхийн банкны төслийн бүрэлдэхүүн хариуцсан шинжээч нар 2020 оны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудын талаар тодруулга авч, тодорхой зөвлөмжүүдийг өгөв.  Видео хурал ажил хэрэгч, мэдээлэл авсан, цаашид хийх ажлуудын талаар зөвлөмж чиглэл авсан арга хэмжээ болов. 

ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ НЭГЖ

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА ЗҮЙ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2020-01-21

“Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл” болон “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулагдах дотоод сургалтуудын чанар, үр дүнг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургалт зохион байгуулах арга зүй”-н сургалтыг Төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сангийн яамны Түшээ танхимд зохион байгуулав.

ДЭЛХИЙН БАНКНААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ВИДЕО ХУРАЛД ОРОЛЦОВ

2020-01-16

Дэлхийн банкны санаачилгаар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дэлхийн банкны Улаанбаатар дахь оффист зохион байгуулсан видео хуралд Дэлхийн банкны төслийн багийн гишүүд, хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, төслийн нэгжийн ажилтнууд, зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцов. Уулзалтаар дараах асуудлыг ярилцав. Үүнд:

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ ТӨСЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨХҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-12-16

Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Европын холбооны Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслүүдийн 2019 оны хэрэгжилт, дунд хугацааны хэрэгжилтийн тайланг бэлтгэх, 2020 оны ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэгч байгууллагуудын төсөл хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх, мэдээлэл өгөх зорилгоор дотоод сургалтыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛИЙН СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР САНГИЙН ЯАМ, ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСГИЙН ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

2019-10-22

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн дунд хугацаанд төсвийн төлөвлөлт, зарцуулалт, хяналтыг үр ашиг, үр дүнтэйгээр удирдан зохион байгуулах зорилгоор  Сангийн сайдын 2018 оны “Төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг батлах, хэрэгжүүлэх тухай” 234 тоот тушаал батлагдан хэрэгжиж байна. Энэ баримт бичиг нь Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих төслийн үйл ажиллагаанд чиглэл болон баримтлах нэг тулгуур билээ. 

ТӨСЛИЙН УДИРДАХ ХОРОО 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ БОЛОН ХУДАЛДАН АВАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ

2019-10-11

Төслийн Удирдах хороо Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн 2019 оны эхний 9 сарын хэрэгжилтийг дүгнэн Дэлхийн банкны холбогдох зөвлөмжийг тусган  2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 07- ны өдөр шинэчлэн батлав. 

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2019-09-25

Төсөл хэрэгжүүлэх нэгж Дэлхийн банкны Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл болон Европын холбооны Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Дэлхийн банкны ажлын хэсгийн уулзалтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор зохицуулагч зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүдэд зориулсан сургалтыг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Бусад мэдээ »