МОНГОЛ УЛСАД АККРУЭЛ СУУРЬТ УСНББОУС-ЫГ НЭВТРҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТЫН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛААД БАЙНА

2022.11.30

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн зөвлөх үйлчилгээний хүрээнд Монгол Улсад аккруэл суурьт Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ыг нэвтрүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө, эдийн засгийн шинэчилсэн ангилал болон дансны нэгдсэн жагсаалтын төслийг боловсруулаад байна. 

МОНГОЛ УЛСАД АККРУЭЛ СУУРЬТ УСНББОУС-ЫГ НЭВТРҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ 

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар улсын секторын байгууллагуудад УСНББОУС-ыг хэсэгчлэн удирдах боломжтой байдлаар гурван үе шаттайгаар хэрэглээнд жигд нэвтрүүлэхээр дунд хугацааны стратеги төлөвлөгөөний төслийг дараах 2 үндсэн бүлэгтэй боловсруулж, бодлогын чиглэлээ тодорхойлсон. Үүнд: 

      1. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АККРУЭЛ СУУРЬТ ШИЛЖИХ ҮЕ ШАТУУД

Аккруэл суурьт УСНББОУС-ыг бүрэн нэвтрүүлснээр улсын секторын байгууллагын санхүүгийн тайлангийн чанарыг сайжруулах, байгууллагын нөөцийг зөв зохистой хуваарилах, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх ач холбогдолтой. Монгол Улсад аккруэл суурьт УСНББОУС-ыг 2022-2028 онд гурван үе шатаар бүх түвшинд нэгэн зэрэг нэвтрүүлэх стратеги төлөвлөгөө, замын зураглалыг боловсруулсан.

       2. НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АККРУЭЛ СУУРЬТ ШИЛЖИХ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурьт УСНББОУС-ыг нэвтрүүлэх шинэчлэлийн удирдлага, зохион байгуулалтыг программ хангамж, дансны нэгдсэн жагсаалт, чадавх бэхжүүлэлт, төслийн удирдлага гэсэн дөрвөн асуудлын хүрээнд тодорхойлсон ба эдгээр асуудал нь шилжилтийн үе шатуудад бүгдэд хамааралтай байна.


ДАНСНЫ НЭГДСЭН ЖАГСААЛТ

Төсвийн байгууллагын тайлагналыг аккруэл сууриар бэлтгэх зорилгоор УСНББОУС болон Засгийн Газрын Санхүүгийн Статистик (ЗГСС) 2014 стандартуудад нийцүүлэн дансны нэгдсэн жагсаалтын төслийг боловсруулсан. 

Энэхүү төсвийн зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналд ашиглах дансны нэгдсэн жагсаалтыг боловсруулахад төсвийн орлогын эдийн засгийн ангилал, зарлагын эдийн засгийн ангиллыг тус тус харгалзан үзэж, ЗГСС 2014 стандартын жишиг дансны нэгдсэн жагсаалт болон УСНББОУС-тай уялдуулсан. Ингэснээр Засгийн газрын санхүүгийн тайлагналыг аккруэл сууриар бэлтгэж, энэхүү тайлан дээр үндэслэн Засгийн газрын санхүүгийн статистикийн тайлан бэлтгэх боломж бүрдэж байна.

Одоогоор дээрх төслүүдийг хэлэлцүүлэх, санал, шүүмж авах шатандаа явж байна.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »