Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг

2022.10.18

         Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, Санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Сангийн яам, Санхүүгийн Зохицуулах Хороо/СЗХ/, Монголын Даатгалын Холбоотой хамтран Даатгалын тухай хууль, Даатгалын зуучлалын тухай хууль болон Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ болон ЗГ-ын холбогдох бодлого, төлөвлөлтөд заагдсаны дагуу Даатгалын салбарын эрх зүйн шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хамтарсан ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслийг  2022 оны 06 дугаар сард Сангийн яамны цахим хуудсанд байршуулснаар олон нийтийн хэлэлцүүлгийг цахим хэлбэрээр явуулж мэргэжлийн холбоод, салбарын оролцогчид, хувь хүмүүсээс ирүүлсэн 277 саналыг тухайн хуулиуд болон дагалдах хуулийн төслүүдэд тусган дараагийн шатны хэлэлцүүлгүүдэд бэлтгэн боловсруулсан.

          Ингээд 2022.08.17,18,19-ны өдрүүдэд Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны хуулийн төслийн ажлын хэсэг, Монголын Даатгалын Холбоо хамтарсан вакум уулзалтыг СЗХ-ны байранд 3 өдөр хийсэн. Цар тахлын үеийн дараахан Төрийн хэмнэлтийн хууль гарснаар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдон гарсантай холбоотойгоор  байгаль орчинд ээлтэйгээр гарын авлага, тараах материал хэрэглэлгүй тэг зарлагатай багц хуулийн төсөл,  мэдээллүүд 100% дижитал хэлбэрээр явагдсан. Ингэснээр Сангийн яам болон бусад харьяа байгууллагуудаа уриалан байгаль орчиндоо ээлтэйгээр ямар ч хог хаягдалгүй төсөв мөнгө зарцуулахгүйгээр аливаа олон нийтийн хэлэлцүүлгийг хийж болдог сайн жишгийг гаргаж бусдыгаа уриалсан хэлэлцүүлгийг хэд хэдэн  удаа амжилттай зохион байгуулсан.

Уг уулзалтаар гарсан саналуудын үндэслэл, судалгаа тооцоотой танилцаж, Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ирүүлсэн 50 санал, Даатгалын зуучлалын тухай хуулийн төсөл дээр ирүүлсэн 13 санал, Жолоочийн даатгалын тухай хуулийн төсөлд ирүүлсэн 10 санал дээр харилцан ойлголцож нэгдсэн саналд хүрэв. Монголын Даатгалын Холбоог төлөөлж Монгол Даатгал ХХК-ийн хуульч А.Анармаа, Бодь Даатгал ХХК-ийн хуульч Ж.Даваасүрэн, О.Гэрэлмаа, Монре Даатгал ХХК-ийн хуульч Г.Ану-Үжин, Тэнгэр Даатгал ХХК-ийн хуульч С.Маралмаа болон Монголын Даатгалын Холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргал нар оролцсон бол Санхүүгийн Зохицуулах Хороог төлөөлж Даатгалын газрын дарга З.Батболд, ахлах референт П.Цэрэндэжид, референт Э.Сайнзаяа, мэргэжилтэн О.Бямбасүрэн, референт Ц.Долгорсүрэн, референт Н.Батцэцэг, ахлах мэргэжилтэн П.Мөнхсайхан, референт Н.Дуламсүрэн, Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ням-Очир болон Сангийн яамыг төлөөлж СЗЗД хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Түвшинжаргал, Төслийн зөвлөх Б.Жавхланцогт нарын төлөөлөлтэйгөөр хэлэлцүүлгийг хийсэн.

Даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд холбогдох саналуудыг тусгаснаар даатгалын ангиллын зааг ялгааг тодорхой болгох, ангиллын нэршлийг хэрэглэгчдэд илүү ойлгомжтойгоор томьёолох, даатгалын салбарын оролцогчдод цахим дэвшилтэт техник технологид суурилсан даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж, хөгжүүлэх эрх зүйн орчныг бий болгох, амьдралын даатгалыг хөгжүүлэх, заавал даатгалын нэгдсэн тогтолцоог бий болгох, технологид суурилсан даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжих, мэргэжлийн хөрөнгө оруулагч даатгагчдыг бий болгох, эрсдэлийн удирдлагын оновчтой тогтолцоог боловсронгуй болгох, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин сайжрах зэрэг ач холбогдолтой болох юм. Мөн Даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах зорилгын хүрээнд давхар даатгалын үйл ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох, дотоодын даатгагч нарын чадавхыг нэмэгдүүлэх, гадагш урсах валютын урсгалыг бууруулах зорилгоор давхар даатгалын тодорхой хувийг дотоодын давхар даатгагчид даатгуулах зохицуулалтыг тусгах, даатгалын үйл ажиллагаанд цахим болон дэвшилтэт техник технологийг  ашиглах боломжийг бүрдүүлж, хөгжүүлэх, эрх зүйн орчныг бий болголоо.

Жолоочийн даатгалын тухай хуулийг шинэчлэн найруулснаар уг даатгалын чанар, үйлчилгээ сайжрах, даатгалын хураамж, үнэлгээ нь олон улсын жишигт нийцсэн, бодит үнэлэмжээр тогтох, төрийн оролцоо багасах, даатгалын тохиолдол гарсан нөхцөлд түргэн шуурхай шалган хохирлыг үнэлэх, богино хугацаанд нөхөн төлбөр олгох, зам тээврийн ослын  аливаа тохиолдолд хохирогчийн эрх ашиг хамгаалагдах юм.

Жолоочийн даатгалын сан нь зөвхөн даатгагч нөхөн төлбөр олгохгүй байхаар хуульд заасан нөхцөлийн улмаас хохирогчид даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг хамааруулсан байсан бол энэхүү үйл ажиллагааг даатгагч нар өөрсдөө хариуцан хийснээр хохирогч даатгалтай болон даатгалгүй аль ч тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах боломжийг бүрдүүлж, улмаар даатгалын салбарын нэр хүнд өсөх, даатгагч нар энэхүү зохион байгуулалтын бүтцийнхээ хүрээнд шуурхай албыг шийдвэрлэх давуу талыг бий болгож өгсөн зэрэг олон давуу талуудыг энэхүү багц хуульд шингээж Улсын их хуралд өргөн барихаар зэхэж байна.

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »