ТӨСӨВ, САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМҮҮДИЙН ДУНДЫН СЕРВИС ПЛАТФОРМЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2022.10.12

Сангийн яам нь төсөв, санхүүгийн чиглэлийн улс орон даяар ашигладаг 10 гаруй мэдээллийн системийг хариуцан ажилладаг. Жишээлбэл Төрийн сангийн үйл ажиллагааны Засгийн Газрын Санхүүгийн Удирдлагын Мэдээллийн Систем (ЗГСУМС), Төсөвт байгууллагын санхүүгийн тайлангийн E-Report, Аж ахуй нэгжийн тайлангийн E-Balance, Шилэн дансны систем, Төсвийн төлөвлөлтийн систем, Өрийн удирдлагын систем, Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем зэргийг иргэд, байгууллагууд сайн мэднэ.

Мэдээллийн системүүдийн тоо олшрох, олон байгууллагатай харилцах, бизнес шаардлага нэмэгдэхийн хэрээр систем хоорондын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдмэл байдлыг хангах, мэдээлэл солилцоог автоматжуулах нь чухал, тулгамдсан асуудлууд болж байна. 

Иймд Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн нэвтрүүлээд байна.

Системийн үндсэн зорилго нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан системүүд хооронд хялбар, уян хатан шийдэл бүхий, найдвартай мэдээлэл /веб сервис/ солилцох боломжийг хангах юм. Систем нь олон нийт хандан сервисүүдийн мэдээлэл, заавар авах портал сайт http://esb.mof.gov.mn/ болон платформын үндсэн удирдлага, сервис хөгжүүлэлт хийх сайт http://esb-back.mof.gov.mn/ гэсэн 2 хэсгээс бүрдэж байна.

Системийн давуу тал болон үндсэн боломжууд:

  • Мэдээллийн систем хооронд мэдээлэл дамжуулах нэгдсэн стандарт бүхий сервисүүдийг эх системийн технологиос үл хамааран код бичилгүй хялбар, шуурхай үүсгэх, удирдах боломжтой.
  • Систем хооронд дамжуулсан мэдээллүүдийн лог бүртгэл хийх, хяналтын самбараас хяналт тавих
  • Мэдээлэл дамжуулах веб сервис үүсгэхэд систем тус бүр дээр дахин хөгжүүлэлт хийх шаардлагагүй бөгөөд нэг хөгжүүлсэн сервисийг дахин ашиглах боломжтой. Жишээлбэл уламжлалт архитектураар буюу систем тус бүрийг холбож мэдээлэл дамжуулбал (Point-to-Point) Сангийн яаманд ашиглаж буй системүүд хооронд хэдэн зуун холболтууд (Spaghetti pattern) үүснэ. Харин бидний нэвтрүүлсэн Hub and Spoke (Star) архитектур нь системүүд уг дундын платформд 1 удаа холбогдон бүх систем хооронд мэдээлэл дамжуулах боломжтой болж байна.
  • Олон төрлийн өгөгдлийн эх үүсвэр, өгөгдлийн санг дэмжинэ:

                - Oracle, MSSQL, MySQL, MariaDB зэрэг өгөгдлийн сангуудаас Query, функц, процедур ашиглан REST веб сервис үүсгэх.

                - Системүүд дээр өмнө хөгжүүлсэн REST веб сервисүүдийг платформын нэгдсэн стандартад хөрвүүлэн сервис үүсгэх

                - Файл өгөгдлийн сангаас мэдээлэл татах, сервис үүсгэх

  • Олон нийтэд зориулсан портал сайтаас (http://esb.mof.gov.mn/ ) Сангийн яамны системүүд болон боломжит сервисүүдийн мэдээлэл, хандах заавар авах
  • Сангийн яамны олон нийтэд зориулсан нээлттэй өгөгдлийн сан үүсгэх, 

Одоогоор платформд Орон нутгийн хөгжлийн сангийн систем, Хөрөнгө оруулалтын систем, ЗСГУМС (GFMIS), Төсөвт байгууллагын тайлангийн систем, Зээл тусламжийн систем, Шилэн данс, Лидер мониторинг зэрэг системүүдийн 20 орчим веб сервисүүдийг үүсгээд байна. Цаашид СЯ-ны систем хариуцсан мэргэжилтнүүд богино хугацаанд, хялбараар сервис үүсгэн, нэвтрүүлэх боломжтой болж байна.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »