САНХҮҮГИЙН АМЛАЛТ, ҮҮРГИЙН БҮРТГЭЛИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

2022.06.29

Монгол Улсын Сангийн яам болон Дэлхийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Төсөв Санхүүгийн Тогтвортой Байдлыг Бэхжүүлэх” төслийн хүрээнд Төрийн сангийн газраас төрийн сангийн нэгдсэн тогтолцооны нэг бүрэлдэхүүн болох санхүүгийн үүрэг, амлалтын бүртгэлийг нэвтрүүлж, төсвийн иж бүрэн, ил тод байдлыг сайжруулахаар зорьж байна. Санхүүгийн амлалт үүргийн бүртгэл (цаашид амлалт үүргийн бүртгэл гэх) гэдэг нь ирээдүйд тодорхой үйл ажиллагаанд зориулан зарцуулах зорилгоор хуваарилагдсан төсвөөс хөрөнгө тусгаарлан нөөцлөх, тухайн нөөц хөрөнгийг бүртгэн баталгаажуулах, нөөцөлсөн хөрөнгөнөөс зардлыг санхүүжүүлэх үйл ажиллагаа бөгөөд “амлалт” ба “үүрэг” бүртгэх гэсэн хоёр үе шатнаас бүрдэнэ. Энэ ажлын хүрээнд төслийн баг дараах цогц ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 

  • Амлалт, үүргийг Засгийн газрын санхүүгийн удирдлагын мэдээллийн систем /ЗГСУМС/-д бүртгэж тайлагнах нөхцөлийг бүрдүүлэхээр орчны судалгаа, шинжилгээний тайланг боловсруулж хэрэгжүүлэх арга хэлбэр, үйл ажиллагааны дэс дараалал бүтцийг тодорхойлж,
  • Суурь судалгаанд үндэслэн ЗГСУМС дэх амлалт, үүргийн бүртгэлийн модулийг идэвхжүүлэх, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн функциональ тохиргоог хийх,
  • Төрийн худалдан авах ажиллагааны систем, Төсвийн хөрөнгө оруулалтын систем, И-хуулга систем болон ЗГСУМС хооронд мэдээлэл солилцох замаар амлалт үүргийг цахимаар бүртгэх нөхцлийг бүрдүүлэн, холбогдох цэс, веб сервис хөгжүүлж, хөгжүүлэлт бүрээр дэлгэрэнгүй тестийг зохион байгуулж,
  • Төрийн сангийн үйл ажиллагааны журамтай нийцүүлэн амлалт үүргийн бүртгэлд оролцогч талууд, тэдгээрийн эрх үүрэг, шаардлагатай маягтууд, амлалт үүрэг үүсгэх, өөрчлөх, хаах, хэрэгжилтийг дүгнэх зэрэг нарийвчилсан заалтууд бүхий журмын төсөл боловсруулж,
  • Төсвийн урсгал зардлын хувьд амлалт, үүргийн бүртгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, яамдын харьяа 36 төсвийн байгууллагыг хамруулан туршилтаар нэвтрүүлж, системүүдийн хэвийн ажиллагааг нягтлав.
Сонгогдсон төсөвт байгууллагын төлөөллийг хамруулан амлалт, үүргийг цахимаар бүртгэж, тайлагнах, туршилтын явцад үүссэн асуудлыг шийдвэрлэх, санал солилцох зорилгоор цахим болон танхим хосолсон хэлбэрээр цуврал сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, туршилтын байгууллагуудад өдөр тутмын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Туршилт хэрэгжиж буй 10 сарын хугацаанд нийт 762.7 тэрбум төгрөгийн амлалт, амлалтаас 748.9 тэрбум төгрөгийн үүргийг цахимаар бүртгэж, шаардлагатай санхүүжилтийг олгож, төлөвлөсөн хугацаанд зарцуулалтыг хийв. Туршилтын дүнд амлалт, үүргийг бүртгэснээр зардлыг төсөвлөсөн зориулалтын дагуу, төлөвлөсөн хугацаанд, төсөвлөсөн дүнд багтаан, өр төлбөр үүсгэлгүйгээр зарцуулж, бүртгэлд үндэслэн тухайн сар, долоо хоногийн санхүүжилтийг тооцоолж төлөвлөх, төрийн сангийн төлбөр тооцоо цаг хугацаандаа хэрэгжих боломж бүрдэхийн зэрэгцээ өмнө төсвийн байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу олгож байсан төвлөрсөн арга хэмжээний санхүүжилтийг амлалт, үүрэг бүртгэх байдлаар орлуулж цаг хугацаа зардал хэмнэх зэрэг давуу талууд ажиглагдсан.
Түүнчлэн 2022 оны 2-5 дугаар саруудад Монгол Улсын 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, 12 яамдын харьяа төрийн сан болон төсөвт байгууллагуудын 5,486 албан тушаалтнуудад төсөв санхүүгийн удирдлагын тогтолцоонд амлалт үүргийн бүртгэлийг хэрэгжүүлэх талаар танилцуулга сургалтыг зохион байгууллаа. 

Зураг 2. Сургалтын явцаас
Төрийн сангийн портал системд хөгжүүлсэн амлалт, үүргийн модуль болон Төсвийн хөрөнгө оруулалтын системээр дамжуулан ЗГСУМС-д урсгал болон хөрөнгө оруулалтын зардлын амлалт үүргийг цахимаар бүртгэх, бүртгэлийг баталгаажуулах, хэрэгжилтийг хянах, үр дүнг тайлагнах үйл ажиллагааг төсөвт байгууллагуудад туршилтын горимоор нэвтрүүлж эхэлсэн бөгөөд төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттайгаар нэвтрүүлэх төлөвлөгөөтэй уялдуулан 2022 оны 2 дугаар хагас жилд амлалт, үүргийн бүртгэлийг улс орон даяар 100% цахим хэлбэрээр бүрэн нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »