ЕВРО-АЗИЙН МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ БҮЛГИЙН 36 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

2022.06.24

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын төрлийн бүс нутгийн байгууллага болох Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 36 дахь удаагийн Чуулга уулзалт Узбекистан Улсын Ташкент хотноо 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус уулзалтаар Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн гишүүн улс орнууд болох Беларусь, Энэтхэг, Казахстан, БНХАУ, Кыргызстан, ОХУ, Тажикстан, Туркменистан, Узбекистан Улс болон ажиглагч олон улсын байгууллага, улс орны төлөөллүүд оролцлоо.

Монгол Улс Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн ажиглагч улсаар 2012 онд элссэн бөгөөд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр гаргасан ахиц дэвшлийнхээ талаар Чуулга уулзалтаар жил бүр тайлагнаж хамтран ажилладаг.

Өнгөрсөн Чуулга уулзалтаас хойших хугацаанд Монгол Улсын зүгээс үйл ажиллагааны тайлан, техник туслалцааны санал, үнэлгээний аргачлалд санал өгснөөс гадна бусад шаардлагатай тайлбар, мэдээллийг хүргүүлсэн. Үүнээс гадна Санхүүгийн мэдээллийн албанаас Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс зохион байгуулдаг цахим сургалт, семинар, конференцид холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудыг өргөнөөр хамруулаад байна.

 

Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба болон Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн гишүүн байгууллагуудын нийт 6 төлөөлөл идэвхтэй оролцож, ажиллаад ирлээ. Үүнд:

1. Гадаадын иргэн, харьяатын газрын төлөөл;

2. Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөл;

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл;

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл;

5. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны төлөөлөл.

Монгол Улсаас Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Чуулга уулзалтын оролцогчидтой мэдээлэл солилцож, улс орнуудын сайн туршлага судлах байдлаар хамтын ажиллагааг сайжруулснаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд эергээр нөлөөлнө.

Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Техник туслалцаа, Харилцан үнэлгээ, Хууль эрх зүйн асуудал, Типологи зэрэг ажлын хэсгийн хурал, уулзалтуудыг хаалттай болон нээлттэй хэлбэрээр зохион байгууллаа. Уг хурал, уулзалтын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 11-18-ны өдрүүдэд болсон 35 дахь удаагийн Чуулга уулзалтаас хойших хугацаанд ажлын хэсгүүдийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй тайланг танилцууллаа.

Мөн 2022 оны 6 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд болсон 36 дахь удаагийн Чуулга уулзалтын үндсэн хуралдаанаар Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс гишүүн улс орнуудын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоотой холбоотой харилцан үнэлгээ, явцын үнэлгээ, техник туслалцааны төсөл, хууль, эрх зүйн баримт бичиг, типологи, сайн туршлага, төсөв, санхүүжилт зэрэг асуудлуудыг ярилцав.

Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Ажлын албанаас Евро-Азийн бүс нутгийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тодорхойлох, удирдах, бууруулах ажилд ажиглагч улс орнууд болон олон улсын байгууллагуудын үзүүлж буй хувь нэмэр, оролцоог өндрөөр үнэлэв. 

Уулзалтын төгсгөлд дараагийн Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 37 дахь удаагийн Чуулга уулзалтыг Тажикистан Улсын Душанбе хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »