ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

2022.04.13

Xөгжлийн томоохон төслүүдийг хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтад тулгуурлан хэрхэн урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх асуудал чухал бөгөөд үүнд төрийн зүгээс авах арга хэмжээ, бодлого болон хувийн хэвшлийн идэвх санаачлага, урт хугацааны түншлэлийн нэн тэргүүнд тавигдаж байна. 


Концессын тухай хууль 2010 онд батлагдаж, түүнээс хойш олон нийт, хувийн хэвшил, оролцогчид концесс гэдгийг төр, хувийн хэвшил гэдгээр ойлгож ирсэн. Олон улсын ойлголт, жишиг, зохицуулалтаар бол концесс нь төр, хувийн хэвшлийн гэрээний нэг төрөл бөгөөд бусад улс оронд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний томоохон төслүүдийг урт хугацаанд үр ашигтай, тогтвортой, эрсдэл багатай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэл гэж тодорхойлдог. 

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад Засаглал Бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 2019 оноос эхлэн концессын тухай хуулийн хэрэгжилт, байгуулсан гэрээнүүд, тэдгээрийн төсөвт үзүүлж буй нөлөөллийн талаар судалж, тайлан зөвлөмж боловсруулан 2021 онд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Сангийн яам “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлыг 2021 оны 7 сараас эхлүүлж, энэ хүрээндээ Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын дагуу хуулийн төслийн судалгаануудыг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулж, хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа. Хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ийн олон улсын эрх зүйн худалдааны комиссоос 2019 онд боловсруулан гаргасан “ТХХТ-ийн жишиг хууль”, түүний гарын авлагыг судалж, баримтлан ажилласныг онцлох нь зүйтэй болов уу.

Засгийн газрын 2021.06.24-ний өдрийн хуралдаанаар Концессын тухай хуульд дүн шинжилгээ хийх, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлэхийг Сангийн сайдад үүрэг болгосон. Үүний дагуу Сангийн сайдын 2021 оны 104 дүгээр тушаалаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагын дагуу хуулийн төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. 

Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн “38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана” гэж заасны дагуу “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төсөлд ажлын хэсэг, олон нийт, олон улсын байгууллагуудаас санал аван ажилласан юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай ойлголт нь Монгол Улсад шинэ тутам асуудал тул хуулийн төсөлд олон улсын туршлага, судалгаа, шинжилгээний тайлан, баримт бичгийг судлахаас гадна НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос гаргасан Юнситралын ТХХТ-ийн жишиг хуульд үндэслэн ТХХТ-ийн тухай хуулийн төслийг агуулгыг гаргаж, боловсруулсан бөгөөд Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан зөвлөхүүдтэй тухай бүр цахим болон биет уулзалт зохион байгуулж, хуулийн төслийн тодорхой асуудлаар ярилцах, санал солилцох болон хуулийн төслийн зүйл, заалт бүрээр санал авч ажилласан байна.


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »