МОНГОЛБАНК ЭРСДЭЛД СУУРИЛСАН АУДИТ ХИЙХ АРГА БАРИЛЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2021-11-10

Монголбанкны Дотоод аудитын газар нь Олон улсын валютын сангаас өгсөн “Олон улсын стандартыг мөрдөж буй өөр төв банкны ижил чиг үүрэг бүхий газрын үйл ажиллагаатай өөрийн үйл ажиллагааг харьцуулах” гэсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зөвлөх үйлчилгээ авсан.

 

Энэхүү төслийн хүрээнд Монголбанкны Дотоод аудитын газар нь “Хөндлөнгийн чанарын үнэлгээ”-г ОУ-ын зөвлөх байгууллагаар хийлгэсэн бөгөөд үнэлгээний үр дүнд үндэслэн “Чанарын баталгаажуулалт ба сайжруулалтын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах 2020-2023 оны дунд хугацааны төлөвлөгөө”-г боловсруулж Монголбанкны удирдлагад танилцуулж батлуулав. 


Тус төлөвлөгөөний дагуу Дотоод аудитын газраас дараах голлох ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  1. Дотоод аудитын газар нь ОУ-ын мэргэжлийн сертификаттай дотоод аудитортой болох зорилгын хүрээнд “Фаро Консалтинг” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нийт 10 ажилтныг англи хэлний сургалтанд хамруулаад байна. 
  2. ОУ-ын зөвлөхтэй хамтран “Монголбанкны Дотоод аудитын дүрэм”-ийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх хүрээнд эхний хувилбарыг боловсруулсан бөгөөд 2021 онд багтаан Монголбанкны Ерөнхийлөгчөөр батлуулж, үйл ажиллагаанд мөрдөж ажиллахаар төлөвлөөд байна.
  3. Монголбанкинд Мэдээллийн технологийн аудитыг хөгжүүлэх зорилгоор ОУ-ын зөвлөхтэй хамтран Мэдээллийн технологийн аудитын ерөнхий заавар, гарын авлагын эхний хувилбарыг боловсруулаад байна. Тус ерөнхий заавар, гарын авлагыг үйл ажиллагаанд мөрдөж эхлэхээс өмнө зөвлөхтэй хамтран Мэдээллийн технологийн аудитыг хийж гүйцэтгэх бөгөөд үүний дараа ерөнхий заавар, гарын авлагыг дахин сайжруулах чиглэлээр ажиллах болно.

Төслийн цаашдын төлөвлөгөөнд 2023 он хүртэл мэргэшсэн дотоод аудитортой болох, CAAT аргачлалыг ашиглах, өгөгдлийн шинжилгээ хийх, өрсөлдөх чадварыг үнэлэх, оролцогч талуудын шинжилгээ хийх, дотоод чанарын үнэлгээ хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Энэхүү төслийн үр дүнд Монголбанкны дотоод аудитын үйл ажиллагаа нь олон улсын стандартад нийцэж, эрсдэлд суурилсан аудитыг хийж гүйцэтгэснээр нөөцийн зохистой хуваарилалтыг бий болгон, аудитыг эрсдэлтэй үйл ажиллагаанд төвлөрүүлэх бөгөөд энэ нь Монголбанкны өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, үйл ажиллагааны үр нөлөөтэй байдлыг үнэлж, дүгнэн, сайжруулахад туслах замаар дэмжлэг үзүүлэх юм. 


МОНГОЛБАНКНЫ ДОТООД АУДИТЫН ГАЗАР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСӨВЛӨЛТӨД ШИЛЖИХ БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

2021-12-01

Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилт (2018-2022)-ын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна.

ТӨСӨВ САНХҮҮГИЙН ЗУУЧЛАЛЫН ВЭБ СЕРВИС ПЛАТФОРМ СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ

2021-11-24

Монгол улсын Сангийн яам Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн техникийн туслалцаатайгаар Төсөв санхүүгийн зуучлалын вэб сервис платформ систем хөгжүүлж, ДМФАС системийг тус яамны бусад системтэй холбох мэдээллийн уялдаа холбоог сайжруулах ажлыг эхлүүлсэн. 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ШИНЭЧИЛЖ БАЙНА

2021-11-17

Манай улс 2000 оноос төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж эхэлсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх болон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх, гэрээ шууд байгуулах аргачлал, шалгуурыг тодорхой болгох, гэрээний үүргээ биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлэх зэрэг зорилтод нийцүүлэн боловсруулсан байна.

МОНГОЛБАНК ЭРСДЭЛД СУУРИЛСАН АУДИТ ХИЙХ АРГА БАРИЛЫГ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2021-11-10

Монголбанкны Дотоод аудитын газар нь Олон улсын валютын сангаас өгсөн “Олон улсын стандартыг мөрдөж буй өөр төв банкны ижил чиг үүрэг бүхий газрын үйл ажиллагаатай өөрийн үйл ажиллагааг харьцуулах” гэсэн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зөвлөх үйлчилгээ авсан.

ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021-11-03

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбооны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор төсвийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар боловсруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМ

2021-10-27

Дэлхийн банк, Сангийн яам хамтран хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, санхүүжилтийг ил тод, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд оролцогчдыг хариуцлагатай болгох, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх “www.publicinvestment.gov.m” веб-д суурилсан, гар утасны “төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага” буюу PIMS апликэйшн бүхий системийг өргөжүүлэн хөгжүүлж 2018 онд хэрэглээнд нэвтрүүлэв.

Бусад мэдээ »