САНХҮҮГИЙН САЛБАР БОЛОН МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГЫН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ТУСГАСАН ЗАГВАР ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2021.10.13

Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн хүрээнд Монголбанкны чадавхыг бэхжүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зорилтыг дэвшүүлж, үе шаттай арга хэмжээ, техникийн туслалцааг төлөвлөн хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Монголбанкны Мөнгөний бодлогын газар БНЧУ-ын OGResearch судалгааны байгууллагатай хамтран “Санхүүгийн салбар болон макро зохистой бодлогын элементүүдийг тусгасан загвар хөгжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж, эцэслэх шатанд ороод байна. 

Энэхүү төслийн үр дүнд санхүүгийн салбар буюу банкны секторын үзүүлэлтүүдийг тусгасан нээлттэй эдийн засгийн хагас бүтцийн болон динамик стохастик ерөнхий тэнцвэрийн загваруудыг хөгжүүлж, бодлогын олон төрлийн симуляци шинжилгээг боловсруулах боломжтой болно. Ингэснээр мөнгөний болон макро зохистой бодлогын шинжилгээг бодит болон санхүүгийн сектор хоорондын хамаарлыг тусган өргөтгөх, бодлогын нөлөөллийн шинжилгээний чанарыг сайжруулах замаар эдгээр бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ. 

Төсөл амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг, санхүүгийн салбар хоорондын харилцан хамаарал, гадаад орчны нөлөөг нарийвчлан тодорхойлох, мөнгөний болон макро зохистой бодлогын санхүүгийн салбар, эдийн засагт үзүүлэх бодит үр нөлөөг шинжилж, системийн эрсдэлийн шинжилгээ, стресс тестийн шинжилгээг хийх, бодлогын оновчтой шийдвэр гаргах явцад дэмжлэг үзүүлэх зэргээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм. 

Монгол Улсын санхүүгийн салбарын болон эдийн засгийн онцлог шинжийг тусгаж, параметрүүдийг нутагшуулан макро-санхүүгийн харилцан хамаарлыг илэрхийлэх бүтцийн загвар хөгжүүлж буй энэ ажил нь Монолбанкны хувьд анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм. 

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш төслийн зөвлөх баг санхүүгийн салбар, банкны секторын үзүүлэлтүүдийг тусгасан макро-санхүүгийн хагас бүтцийн загварыг амжилттай хөгжүүлж, Монголбанкны ажилтнуудын мэргэшүүлэх сургалтыг 2 удаа цахимаар зохион байгуулаад байна. Мөн хагас бүтцийн загварыг санхүүгээр сектороор өргөтгөн ерөнхий тавил, калибраци, симуляци шинжилгээний үр дүнг Монголбанкны холбогдох удирдлагуудад танилцуулж, холбогдох санал, зөвлөмжийн хүрээнд загварыг сайжруулах ажлыг хийж дуусгав.

Төслийн дараагийн гол хэсэг болох бүтцийн Динамик Стохастик Ерөнхий Тэнцвэрийн загвар хөгжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Монголбанкны ажилтнуудыг мэргэшүүлэх 3 дахь удаагийн сургалтыг энэ оны 10-11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү сургалтын хүрээнд санхүүгийн сектортэй, нээлттэй эдийн засгийн динамик стохастик ерөнхий тэнцвэрийн загварыг хөгжүүлж, параметрүүдийг тодорхойлох, нутагшуулах ажлыг эхний байдлаар хийж гүйцэтгэнэ. 


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
МОНГОЛ УЛСАД ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ХААЛТЫН ТАЙЛАНТАЙ ХОЛБООТОЙГООР ДЭЛХИЙН БАНКНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТХН БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАВ

2023.04.03

Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэрэгжиж дууссантай холбоотойгоор төслийн хаалтын тайланг боловсруулах Дэлхийн банкны ажлын хэсэг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) болон хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа. Ажлын хэсгийн зорилго нь төслийн хэрэгжилт, бий болсон үр дүнгүүд, төслийн шалгуур үзүүлэлтийн биелэлттэй танилцах юм. 

ГҮЙЦЭТГЭЛД СУУРИЛСАН САНХҮҮЖИЛТ: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ НЭВТЭРЧ БУЙ ТӨСӨВ, САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ШИНЭ ХАНДЛАГЫГ ДЭМЖИХ НЬ

2023.03.23

Гүйцэтгэлд Суурилсан Санхүүжилтийн (ГСС) тогтолцоо нь үйлчилгээний байгууллагуудын санхүүжилт, төлбөрийг хүрсэн үр дүнтэй холбож, тэдгээр хөрөнгийг ашиглахад тухайн байгууллагуудын бие даасан байдлыг бүрдүүлдэг. Энэхүү стратеги нь олон хувь хүн, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад түлхэц болж, нөөцийг үйлчилгээний тэргүүн фронтод шууд чиглүүлдэг учраас тэдний таашаалд ихээхэн нийцэх болжээ.  Энэ нь эргээд хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх төдийгүй ГСС-ийн хандлагыг олон төрлийн салбарт түгээмэл ашигладаг болсноор зарим ирээдүйтэй үр дүн гарч эхлэв. 

ҮР ДҮНД СУУРИЛСАН ДУНД ХУГАЦААНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН НЭГДСЭН СИСТЕМ: ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ХУВААРИЛАЛТЫН ҮР АШИГ, ҮР ДҮНГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ХАНГАХАД ЧУХАЛ ДЭМЖЛЭГ БОЛНО.

2023.03.07

    Монгол улс төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилтын хүрээнд орцод суурилсан уламжлалт төсөвлөлтөөс гарц буюу үр дүнд чиглэсэн дунд хугацааны төсөвлөлтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Энэхүү зорилт нь Монгол улс цаашид дунд хугацааны санхүүгийн хүрээ (MTFF)-нээс дунд хугацааны зарлагын хүрээ (MTEF)-д шилжих бодлоготой нийцэж байгаа юм.

Сангийн яам ТСУ-ын шинэчлэлийн стратеги, төлөвлөгөөг үе шаттай боловсруулан хэрэгжүүлж байна

2023.02.28

Монгол Улсын Сангийн яам, Европын Холбооны санхүүжилттэй “Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн, төрийн нөөцийг үр ашигтай, үр дүнтэй, тогтвортой, ёс зүйтэйгээр удирдаж, төрийн үйлчилгээг хүргэх төрийн санхүүгийн орчин үеийн болон ирээдүйн хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв, санхүүгийн тогтолцоог бий болгох зорилгоор “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” болон “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-тэй уялдсан Төсөв, санхүүгийн удирдлага (ТСУ)-ын шинэчлэлийн стратеги, дунд хугацааны төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлсэн билээ. ТСУ-ын шинэчлэл хийх төлөвлөгөөнд төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой олон зорилт, арга хэмжээ тусгагдсан бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 85 хувьтай байна.

ШИЛЭН ДАНСНЫ НЭГДСЭН ЦАХИМ ХУУДАС ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2023.01.20

Монгол Улсын Сангийн яам, Дэлхийн банкны “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”, Европын холбоо болон Дэлхийн банкны “Монгол Улсад Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ зорилгоор Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг шинээр хөгжүүлж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нэвтрүүллээ. 

Төсөв, санхүүгийн системүүдийн Дундын сервис платформд шинэ систем, мэдээллүүд нэмэгдэж байна

2023.01.11

Монгол улсын Сангийн яам нь Монгол Улсад Засаглалыг Бэхжүүлэх төслийн хүрээнд 2022 онд Төсөв, санхүүгийн Дундын сервис платформыг (ДСП) хөгжүүлэн амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг платформ нь Сангийн яамны болон бусад байгууллагуудын бие даасан мэдээллийн системүүдийн уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн хооронд хялбар, уян хатан шийдлээр, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой. Мөн олон мэдээллийн систем, байгууллага хооронд давхардсан олон холболт, хөгжүүлэлт хийдэг асуудыг шийдвэрлэж нэгдсэн стандартад шилжүүлж хялбар, цэгцтэй, аюулгүй байдлыг бүрдүүлж байна.

Бусад мэдээ »