А.Гүнбилиг, Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

Монгол улсад засаглалыг бэхжүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын төсөвт хүндрэл учруулж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хамгийн үр өгөөжтэй зохион байгуулдаг гэж би боддог. Тухайлбал Монгол Улсын Засгийн газрын өрийн болзошгүй өр төлбөр болон дамжуулан зээлдүүлсэн зээлүүдтэй холбоотойгоор хяналтыг сайжруулах, холбогдох журмуудыг шинэчлэх болон зээлийн мэдээллийн санг шинэчлэх ажлууд багтаж байна.

Сангийн яаманд анх ажилд орсноос хойш 2 жилийн хугацаанд хувь хүний болон мэргэшлийн хувьд маш олон тооны чадваруудад суралцахын сацуу чадавхи бэхжүүлэх олон сургалтанд хамрагдсан. Жишээлбэл тоон мэдээлэлд анализ хийх, болзошгүй өр төлбөр, санхүүгийн хариуцлага, эрсдлийн үнэлгээ гэх мэт. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг болон төсөв санхүүгийн тогтвортой байдал болон цаашдийн хөгжилд багахан ч гэсэн өөрийн хувь нэмрийг оруулах хүсэл улам бүр нэмэгдэж байна.

Цаашилбал олон талын суурь мэдлэгийг суралцах боломж бүрдсэн. Жишээлбэл, хууль эрх зүй болон санхүүгийн удирдлагын талаар олон талын мэдлэг, туршлагыг хуримтлуулан ажиллаж байна.

Монгол улс, Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэстний гудамж 8/2, 205 тоот
+976-70120582
training@sffs.mn